АНУ-ын Дельта Эйрлайнс 100 ширхэг Боинг 737 Макс агаарын хөлөг худалдан авах болжээ
2022, 7 сарын 19. 10:160

АНУ-ын шилдэг 4 агаарын тээвэрлэгчийн нэг Дельта Эйрлайнс компани агаарын хөлөг үйлдвэрлэгч Боинг компаниас сүүлийн 10 гаруй жилийн хугацаан дахь хамгийн том худалдан авалтаа хийж, 737 Макс загварын онгоцноос нийт 100 ширхгийг захиалжээ.

Хоёр талаас байгуулсан гэрээний хүрээнд Дельта Эйрлайнс дахин 30 гаруй агаарын хөлөг худалдан авах боломжтой юм. Урьдчилсан товоор тэд 2025 оноос эхлэн захиалсан онгоцнуудаа хүлээн авах гэнэ.

Харин худалдан авалтын нийт дүнгийн хувьд 13.5 тэрбум ам.доллар хүрч байгаа ч энэ төрлийн томоохон худалдан авалтад хөнгөлөлт олгох нь нийтлэг үзэгдэл билээ. Дельта Эйрлайнсын зүгээс захиалгын нийт дүн хэд болсныг зарлаагүй ч энэ удаагийн худалдан авалт тэдний төсөвлөсөн зардлаас даваагүй гэдгийг онцолсон байна.

Тэдний үзэж байгаагаар 737 Макс загварын онгоц нь одоогоор үйлчилгээнд ашиглаж буй тийрэлтэт хөлгүүдээс даруй 20-30 хувь бага шатахуун зарцуулах гэнэ.

Дельтагийн зүгээс онгоцыг нийт 182 суудалтай буюу 129 стандарт энгийн, 33 тухтай, 22 нэгдүгээр ангиллын суудалтай байхаар тохируулах юм.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
02024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
02024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02