Жозеп Боррелль: Европын Холбоо ОХУ-аас хүнс, бордоо худалдан авахыг хориглоогүй, хориглох ч үгүй
2022, 7 сарын 19. 16:252

Даваа гарагт Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелль холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нартай Брюссель хотноо уулзжээ.

Уулзалтын дараагаар тэд хэвлэлийн бага хурал зохион байгуулсан бөгөөд хурлын үеэр тэрээр Европын Холбоо ОХУ-аас хүнс , бордоо худалдан авах, тэдгээрийн төлбөрийг төлж барагдуулах асуудлын хүрээнд нэг ч хориг тавиагүй, тавих ч үгүй гэж мэдэгдсэн байна.

Түүний тайлбарласнаар, Европын Холбооноос ОХУ-ын эсрэг тавих гэж буй шинэ хориг нь ердөө хуучин хоригоо сайжруулсан хэрэг хэмээсэн юм. Улмаар хориг тавьж эхлэхэд л тэд хүнс, бордоо зэргийг хоригт огтоос оруулаагүй гэжээ.

Жозеп Борреллийн хэлснээр, “Хэрэв бидний тавьсан хоригийг хэтрүүлэн мөрдөж, олон улсын эдийн засаг, санхүүгийн хүрээнд оролцоотой этгээдүүд хоригоос үүдэн хүнс, бордооны зах зээлээс зайлсхийж байгаа бол бидний зүгээс нэг зүйлийг тайлбарламаар байна.

Бидний тавьсан хоригт хүнс, бордоо экспортлох, тэдгээрийг худалдан авахад саад учруулсан зүйл нэг ч үгүй. Дэлхий дахинаа нүүрлэж буй хүнсний асуудал бүгд Украин улсад өрнөж буй сөргөлдөөний улмаас тус улсаас үр тарианы экспорт гарахгүй байгаагаас үүдэлтэй” гэсэн юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
30
1
2
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Зочин
103.57.93.166
   /
2022, 7 сарын 22. 0:19

Манайхаар дамжуулсан хийг хоолойгоо 2024 он хүртэл хойшлуулчихаж, лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг шиг юм Оросууд хийж байна даа

66.181.161.80
   /
2022, 7 сарын 21. 20:30

Газгүй.будаагүй.гурилгүй болноо европ.

Онцлох мэдээ
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38