Хятадын амралт зугаалгын бүсэд хөл хорио тогтоосноор аялагчид олноор гацжээ
2022, 7 сарын 19. 17:440

Хятадын амралт зугаалгын бүс болох Бэйхай хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэнээр засгийн газраас хөл хорио тогтоож, 2000 гаруй аялагч тухайн хотод гацжээ.

Улмаар албаныхны зүгээс тус хотын 1.9 сая оршин суугчийг коронавирус илрүүлэх масс шинжилгээнд хамруулах болсон бөгөөд коронавирус тээгчтэй ойрын хавьтал болоогүй, дунд эсвэл өндөр эрсдэлтэй бүсүүдээр зорчоогүй аялагчийг шинжилгээнд хамруулж, сөрөг хариу гарсан тохиолдолд нутаг буцахыг зөвшөөрөхөөр шийдвэрлэсэн байна.

Бэйхай хотод энэ сарын 11-16-ны өдрүүдэд коронавирусийн нийт 450 шинэ тохиолдол бүртгэгдсэн юм. Энэ нь олон улсын жишгээр бол харьцангуй бага үзүүлэлт хэдий ч БНХАУ-ын “0 КОВИД” бодлогын хувьд хангалттай өндөр үзүүлэлт ажээ.

Хятад улсын хувьд “0 КОВИД” бодлогын улмаас эдийн засаг нь хүндхэн нөхцөлд ороод байгаа бөгөөд өнгөрөгч баасан гарагт засгийн газраас нийтэлсэн дата мэдээллээс үзвэл тус улсын эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдугаар улиралд огцом буурсан байна. Тодруулбал, тус улсын ДНБ л гэхэд өнгөрөгч улиралд энэ оны нэгдүгээр улирлаас даруй 2.6 хувиар буурсан дүн гарчээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04