Ээлжийн амралтаа эдлэх нь яагаад чухал вэ?
2022, 7 сарын 20. 10:000

Та ямар ч салбарт ажилладаг байсан ээлжийн амралтаа эдэлж, өөрийн бие болоод сэтгэл санаанд ажлаас өөр зүйл бодох чөлөө олгох хэрэгтэй билээ. Амралтгүй ажиллах нь хүний ажлын гүйцэтгэлд нөлөөлж, цаашлаад тухайн ажил болоод мэргэжлээсээ залхахад хүргэх сөрөг үр дагавартай тул хууль ёсны амралтаа эдэлж байх нь олон талаар ашигтай юм. Тэгвэл бид танд ээлжийн амралтаа авах нь ямар, ямар ашигтай болохыг сануулъя.

Ээлжийн амралт авах нь хувийн эрүүл мэндэд тустай

Шинжлэх ухаанчид ээлжийн амралт авах нь хувь хүний биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндэд нэн тустай болохыг аль хэдийн баталсан.

АНУ-ын Сэтгэл судлалын Холбооноос олж тогтоосноор ээлжийн амралт бол стрессийг бууруулж, сэтгэл зовнилыг арилгах хамгийн сайн эмчилгээ юм. Вений Их сургуулиас хийсэн судалгаагаар, ээлжийн амралтаа эдэлснээс таван долоо хоногийн дараа гэхэд стрессээс үүдэлтэй нуруу болон толгойн өвчин бүрэн илаарьшдаг байна. Мөн өөр олон судалгаагаар баталснаар, ээлжийн амралтаа авч, амардаг хүмүүс зүрх судасны өвчлөлд өртөх нь харьцангуй бага байдаг гэжээ.

Ээлжийн амралтаа эдэлдэг хүмүүс илүү гүйцэтгэл сайтай ажилладаг

Ажлаа сайн хиймээр байна уу? Тэгвэл олон цагаар, амралтгүй ажиллахаас илүүтэйгээр ээлжийн амралтаа эдлэхийг бид зөвлөе. Судалгаагаар батлагдсанаар, ажилтан ээлжийн амралтаа эдлэхэд түүний ажлын гүйцэтгэл 8 хувиар нэмэгддэг гэнэ.

Ташрамд дурдахад, ажлыг орхиж сураарай

Хэрэв та ажлаа хэн нэгэнд хүлээлгэн өгч, амралтаа авсан бол ажлаа бүрэн орхиорой. Таныг ажлаа хийхгүй орхилоо гээд дэлхий сүйрчихгүй шүү дээ. Нэн ялангуяа та удирдах албан тушаал хашдаг бол амралтаа авсан үедээ ажлын холбогдолтой нэг ч зүйлд оролцохгүй байхыг хичээгээрэй. Ингэснээр та доод албан тушаалтнууддаа хэр их итгэдэг болохоо харуулах бөгөөд өөрөө ч тайван амрах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
7
1
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26