ОУВС: ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ тасалбал Итали зэрэг Европын зарим оронд эдийн засгийн уналт үүснэ
2022, 7 сарын 20. 1:111

Олон улсын валютын сангийн (ОУВС) дүн шинжилгээгээр хэрэв ОХУ Европ руу нийлүүлэх байгалийн хийг тасалсан тохиолдолд Европын зарим оронд эдийн засгийн уналт үүсч магадгүй гэж үзжээ.

Гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 19-ний өдөр мэдээлснээр, ОУВС-ын зүгээс байгалийн хийн үнэ өссөөр байгаа энэ үед ОХУ Европ руу нийлүүлдэг хийгээ тасалбал ирэх онд Чех, Унгар, Словак, Итали зэрэг улсын эдийн засгийн өсөлтийн хурд -5 хувьд хүрч буурна хэмээн таамаглаж байна.

Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр Украинд халдан түрэмгийлсэн ОХУ нь Украинд олон талын тусламж дэмжлэг үзүүлсээр буй барууны орнууд руу нийлүүлдэг байгалийн хийгээ таслах анхааруулгыг хэд хэдэн улсад өгөөд байгаа билээ. Тухайлбал ОХУ-аас Балтийн тэнгисээр дамжин Герман руу чиглэдэг “Нордстрим-1” хийн хоолойн үйл ажиллагааг аль хэдийн хязгаарлаад байгаа юм. Хэдийгээр ирэх 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа хийн хоолойг засварлах ажлаас болж нийлүүлэлт тасраад байгаа ч засварын ажил дууссаны дараа ч хийн нийлүүлэлт эргэж сэргэх магадлал тун бага байгаа юм.

Европын холбооны зүгээс ч “Нордстрим-1” хийн хоолойн үйл ажиллагаа эргэн сэргэхгүй байх магадлал өндөр байгааг харгалзан бэлтгэл арга хэмжээг базааж эхэлжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
0
2
0
3
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Хар сан
202.126.90.86
   /
2022, 7 сарын 20. 5:34

Европийн холбоо гэж ирээд хүйстэн ихтэй муу ёрийн газар . Хүний ёсноос гажууд хошног хүсдэг

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04