АНУ: Хятад, Оросын дуунаас хурдан пуужинг хянах боломжтой хиймэл дагуулын системийг бүтээнэ
2022, 7 сарын 20. 3:109

АНУ-ын засгийн газар БНХАУ болон ОХУ-ын дуунаас хурдан пуужингийн аюулыг илрүүлж, хянах боломжтой хиймэл дагуулын системийг бүтээж эхэлжээ. Учир нь одоо байгаа пуужингийн довтолгооноос хамгаалах системээр нам тойрог замд асар хурдтай нисч буй дуунаас хурдан пуужингуудыг илрүүлэхэд төдийлөн үр дүнгүй байдаг аж.

Орон нутгийн цагаар 18-ны өдөр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурал дээр Сансрын хамгаалалтын агентлагийн тэргүүн Дерек Туниер мэдэгдэхдээ батлан ​​хамгаалахын L3 Harris Technology болон Northrop Grumman компаниудтай хамтран дуунаас хурдан пуужинг хянах, илрүүлэх 28 хиймэл дагуул бүтээхэд нийт 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарлав. Сансрын хамгаалалтын агентлагийн мэдээлснээр эдгээр хиймэл дагуулыг бага тойрог замд 1000 километр, дунд тойрог замд 10,000-аас 20,000 километрийн тойрог замд байрлуулахаар төлөвлөжээ. Ингэснээр нам тойрог замд нисдэг дуунаас хурдан пуужинг олж илрүүлэх, тодорхойлоход чиглэгдсэн алхам болж буй юм. "Эдгээр хиймэл дагуулууд нь дуунаас хурдан пуужинг илрүүлэх, хянах, тусах цэгийг урьдчилан таамаглахад зориулагдсан" гэж нэмж онцолсон ба эхний ээлжийн хиймэл дагуулуудыг 2025 оны дөрөвдүгээр сард хөөргөхөөр төлөвлөж байна.

АНУ эдгээр хиймэл дагуулыг бүтээж байгаа шалтгаан нь Хятад, Оросын дуунаас хурдан пуужингийн аюулаас үүдэлтэй гэв. Гиперсоник пуужингууд нь дууны хурдаас тав дахин хурдтай бөгөөд тив алгасагч баллистик пуужинтай харьцуулахад замыг нь урьдчилан таамаглахад хүндрэлтэй байдаг тул засд нь саад учруулахад тун төвөгтэй байдаг аж. Тус улсын өдгөө ашилаж буй пуужингийн довтолгооноос хамгаалах хиймэл дагуулууд нь экватороос дээш 35,000 километрт байрладаг ба ойрын зайн пуужин болон тив алгасагч баллистик пуужинг илрүүлэх зориулалттай.

Сонирхуулахад Хятад улс өнгөрсөн жил дуунаас хурдан пуужин туршсан бол ОХУ өнгөрсөн гуравдугаар сард 2000 км тусгалтай “Кинжал” хэмээх дуунаас хурдан пуужингаар Украины цэргийн байгууламж руу дайрсан юм. Туниер үргэлжлүүлэн “Орос болон Хятад улсууд хэт авианы пуужин бүтээж, туршсаар байгаа энэ үед бидэнд хэт авианы пуужинг хянах боломж хязгаарлагдмал байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
0
8
0
3
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 9 сэтгэгдэл
202.126.88.223
   /
2022, 7 сарын 21. 17:24

Hichneen hyanaad yah bilee amdan ustgaj chadahguigees hoish .

66.181.161.80
   /
2022, 7 сарын 21. 12:16

Тэрий нь сансарт нь дуусгана орос дайны хажуугаар юм юм хийж л байгаа бид биш

Гана
150.129.142.122
   /
2022, 7 сарын 20. 11:48

1584 онд Оросын казак Ёрмак гэгч 800 дээрэмчдээс удирдан Уралын нурууг даван Сибирьт орж ирснээр,нум сумнаас өөр зэвсэггүй,тархай бутархай,дорой буурай үндэстнүүдийн газар нутгийг эзлэн түрэмгийлж уугуул иргэдийг устгах,оросжуулах балмад бодлогоо өнөөдрийг хүртэл явуулж ирсэн. Өнөөгийн ОХУ-ын хүн амын 70 % нь Орос болон Орос үндэстэнд ууссан эрлийз хурлийзууд,30% нь хэл соёл зан заншил,шашин шүтлэгээ авч яваа ард түмэн. Оросын эзэнт гүрний задралаар тун ойрхон болсон.

Зочин
202.126.88.133
   /
2022, 7 сарын 23. 8:03

Монголын их хаадын үед яаж байсан юм

1 0
Зочин
139.5.217.49
   /
2022, 7 сарын 21. 21:12

Орос одоо задрана гэж байхгүй л дээ. Тусгаар улс болно гэсэн нөхдүүдийг нам дарж өгнө биз.

0 0
Дээрэмчин Америк
202.126.89.207
   /
2022, 7 сарын 20. 8:37

Америк гэж үндэстэн нэг ч байхгүй эзлэн түрэмгийлж очижохоод , гадны улсуудын арай гайгүй толгойтой гэсэн хүний угаалгын нь ахиухан өгөөд уяаагын бариад суудаг бодлоготой . Уугуул иргэдийг нь яаг сармагчин бологчихсон . Тэгээд л бүс нутаг үндэстэн хооронд нь дандаа хагралдуулна ёстой новш

103.212.119.133
   /
2022, 7 сарын 20. 7:54

Оросууд пуужин хийх мөнгөгүй болсон тул Рогозинийгаа Путин халж хөөж явуулсан сурагтай

Z
202.126.88.133
   /
2022, 7 сарын 23. 8:07

Мянгуужин хэ хэ хэ

0 0
zochin
202.126.89.103
   /
2022, 7 сарын 20. 6:45

Orosuud ch yalgaagui bas ter ued radart ogt barigdahgui puujunguudaa buteesen bh bolno gsen

Онцлох мэдээ
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
02024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
02024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02