Тесла компани Биткоин эзэмшдэгээсээ болж 460 сая ам.долларын алдагдал хүлээхэд хүрчээ
2022, 7 сарын 20. 9:040

Цахилгаан машин үйлдвэрлэгч Тесла компани Биткоин эзэмшдэгээсээ болж энэ оны хоёрдугаар улиралд нэлээдгүй хэмжээний алдагдал хүлээнэ гэсэн тооцоо гарчээ.

CNBC сувгийн орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлснээр, дэлхийн хөрөнгө оруулалтын Barclay’s банкны зүгээс Тесла компани зөвхөн энэ оны хоёрдугаар улиралд л гэхэд Биткоин эзэмшдэг шалтгаанаар 460 сая ам.долларын үнэлгээний алдагдал хүлээх магадлалтай гэж дүгнэлт хийсэн байна.

Учир нь тус компани өнгөрсөн оны эхээр 1.5 тэрбум ам.долларын үнэ бүхий Биткоин худалдан авч, хэдэн сарын дараа заримыг нь зарж, ашиг олсон хэдий ч энэ он гарсаар криптовалютын үнэ огцом унасан нь ийнхүү их хэмжээний алдагдал хүлээхэд хүрчээ.

Barclay’s-ын шинжээч Брайан Жонсон "Тесла компани эдгээр Биткоиныг нэг ширхэгийг нь 32,000-33,000 ам.долларын хооронд худалдаж авсан гэж тооцоолж байгаа ба тус криптовалютын үнэ энэ оны хоёрдугаар улирлын эцэст 19,000 ам.доллароор хаагдсан билээ. Ингэснээр тус компани 460 сая ам.долларын алдагдал хүлээнэ" хэмээн онцлон тэмдэглэв.

Тесла компани тухайн үед Биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгон нэвтрүүлэхийг оролдсон боловч криптовалютын олборлолтоос үүдэлтэй нүүрстөрөгчийн ялгарлын талаар санаа зовж эхэлсэн гүйцэтгэх захирал Илон Маск энэ асуудлыг хойшлуулаад байсан юм.

Тус компани энэ сарын 20-ны өдөр улирлын тайлангаа тайлагнах бөгөөд Теслагийн улирлын орлого Уолл Стритийн хүлээлтийг давна гэж найдаж байгаагаа Barclay’s илэрхийлэв. Тeсла компанийн хувьд Берлин дэх үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоосон ч наймдугаар сард үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлж, гуравдугаар улиралд 18,000 нэгж үйлдвэрлэх зорилтоо биелүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Гэвч компанийн хувьцаа энэ онд 32 хувиар унаад байгаа билээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59