Netflix компани сүүлийн 3 сарын хугацаанд нийт 1 сая орчим хэрэглэгчээ алджээ
2022, 7 сарын 20. 12:340

Стрийминг үйлчилгээгээр дэлхийг тэргүүлж, салбартаа урт хугацааны турш ноёрхож буй Netflix компани сүүлийн 3 сарын хугацаанд 1 сая орчим хэрэглэгчээ алджээ. Гэвч энэхүү үзүүлэлт нь тэдний санаа зовниж байснаас харьцангуй бага байсан гэнэ.

Тэдний зүгээс алдарт “Stranger Things” цувралынхаа хоёрдугаар бүлгийг үзэгчдийн хүртээл болгон цацсанаар хэрэглэгчийн тоо 1 саяас давж буураагүй гэж үзсэн байна.

Netflix компанийн тооцож байгаагаар энэ оны сүүлээр тэдний хэрэглэгчийн тоо эргэн өсөх юм. Харин хэрэглэгчийн тоо буурсан үзүүлэлтийг тэд зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэж, дэлхий дахинаа эдийн засгийн хямрал тохиож, хүмүүс бүсээ чангалж буйтай холбон тайлбарласан байна.

2011 онд үйлчилгээнд нэвтэрснээсээ хойш хэрэглэгчийнх нь тоо тасралтгүй өсөж ирсэн Netflix компани энэ оны дөрөвдүгээр сард анх удаа хэрэглэгчийн тоо буурсан тухай мэдэгдэж, олон зуун хүнийг ажлаас нь чөлөөлөн цомхотгол хийсэн юм.

Гэвч мягмар гарагт тэдний танилцуулсан тоо баримтаас үзэхэд энэ удаагийн хэрэглэгчийн тоон бууралт нь тэдний түүхэн дэх хамгийн олон хэрэглэгчээ алдсан тохиолдол болжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Тэнгисийн хүчин 6 сарын хугацаанд Ойрх Дорнодын хамгаалалтад 1 тэрбум ам.доллар зарцуулжээ
02024-4-18 1:18
АНУ болон Европын холбоо Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна
02024-4-17 11:57
Дэлхий даяар ухаалаг гар утасны нийлүүлэлт өссөн ч iPhone-ийн нийлүүлэлт 10 хувиар буурчээ
02024-4-17 7:30
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
12024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
12024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
12024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46