АНУ-ын томоохон корпорациудын гүйцэтгэх захирлын жилийн цалин энгийн ажилтнуудынхаас 324 дахин их
2022, 7 сарын 21. 7:400

АНУ-ын томоохон корпорацуудын гүйцэтгэх захирлууд өнгөрсөн онд цалин болон хувьцааны ногдол ашиг болгон энгийн ажилтнуудтайгаа харьцуулахад 300 дахин их орлого олсон нь тогтоогджээ.

АНУ-ын Хөдөлмөрийн Аж Үйлдвэрийн Нийгэмлэгүүдийн Холбооны хурал орон нутгийн цагаар 20-ны өдөр зарлагдсан ба уг хурлаар “Standart and Poors 500”индекст багтдаг компаниудын гүйцэтгэх захирлууд өнгөрсөн онд дунджаар 18.3 сая ам.долларын цалин авсан нь өмнөх оныхоос 18.2 хувиар өссөн үзүүлэлт болов.

Үүнд цалин урамшуулал нь 1,5 сая ам.доллар байсан бол 9,9 сая ам.долларын хязгаарлагдмал хувьцаа, 2,9 сая ам.долларын хувьцааны опцион, 3,1 сая ам.долларын хувьцааны бус урамшуулал зэрэг нэмэлт урамшуулал багтжээ.

Нөгөөтэйгүүр, энгийн ажилтнуудын дундаж цалин 2020 онтой харьцуулахад нэрлэсэн байдлаар 4.7 хувиар өссөн бөгөөд энэ тохиолдолд гүйцэтгэх захирлуудын цалин 324 дахин өссөн байгаа юм.

Гүйцэтгэх захирал болон энгийн ажилтнуудын цалингийн зөрүү 2019 онд 264:1 байсан бол 2020 онд 299:1 болон нэмэгдэж уг зөрүү жил ирэх тусам аажмаар холдсоор байна.

Хамгийн их зөрүү ажиглагдсан компаниар Амазоныг нэрлэж болохоор байгаа ба тус компанийн хувьд уг үзүүлэлт 6,474:1 харьцаатай байсан аж.

Сонирхуулахад Амазон компанийн гүйцэтгэх захирал Энди Жэсси жилд 222.7 сая ам.долларын орлого олсон бол энгийн ажилтны дундаж цалин 32,855 ам.доллар байв.

Хамгийн өндөр орлоготой гүйцэтгэх захирлаар Expedia аялал жуулчлалын агентлагийн Питер Керн тодорсон ба 296.2 сая ам.долларын цалин авсан нь дундаж ажилчдаас 2897 дахин их байгаа юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02