Ерөнхийлөгч Эрдоган: Үр тарианы коридор гаргах баримт бичгийг энэ долоо хоногтоо үзэглэж магадгүй
2022, 7 сарын 21. 15:530

Лхагва гарагт Туркийн ТРТ телевизийн сувгаас ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоганаас иш татаж, Украин улсаас үр тариа экспортлох коридор гаргах баримт бичгийг талууд энэ долоо хоногтоо багтаан үзэглэж магадгүй гэж мэдээлжээ.

Энэ тухай тэрээр Тегеран хотод хийсэн айлчлалаасаа ирсэн хойно хэвлэлийнхэнд хандаж, мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, “Бидний зүгээс энэ долоо хоногтоо багтаан хэлэлцээрийг батлах ажлыг дуусгах хүсэлтэй байна. Тийнхүү ойрын хугацаанд төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлнэ гэж ч итгэж байна.

Үр тариа экспортлох явцыг Станбул дахь зохицуулах төвөөс удирдан явуулах бөгөөд ОХУ, Украин болон НҮБ-ын төлөөллүүд хянах болно. Бид дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой энэхүү хэлэлцээрийг батлах үйл явцыг дуусгахын төлөө хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байна” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41