"Uber-ийн хятад хувилбар" Диди Чусинд 1.5 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ
2022, 7 сарын 22. 2:470

АНУ-ын хөрөнгийн зах зээлд маш эрчтэй гарч ирэн хүчтэй тоглогчдын нэг болж байсан ч эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгарсан “Uber-ийн хятад хувилбар" гэгддэг Хятадын технологийн томоохон компани Диди Чусинд 1.5 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ.

Хятадын Кибер мэдээллийн алба 21-ний өдөр мэдэгдэл хийхдээ, Диди Чусин компани Кибер аюулгүй байдлын тухай хууль, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон тул 8026 тэрбум юанийн торгууль ногдуулахаар болсон тухай мэдэгдэв. Тус компанийн нийт хөрөнгийн 4.4 хувьтай тэнцэх торгуулийг ногдуулсан нь энэ юм.

Түүнчлэн Алибаба компанид их хэмжээний торгууль ногдуулснаас хойших Хятадын томоохон технологийн компанид ногдуулсан хамгийн их хэмжээний торгууль болсон байна. Тодруулбал Хятадын эрх баригчид өнгөрсөн онд Алибаба компанид 18.2 тэрбум юанийн торгууль ногдуулж байсан юм.

Кибер мэдээллийн алба мөн тус компанийн үүсгэн байгуулагчид бөгөөд гүйцэтгэх захирал Ченг Вэй, Лю Чин нарт мөн хариуцлага тооцон тус бүр 1 сая юаниар торгох шийдвэр гаргажээ.

Тус улсын эрх баригчид Диди Чусин компанийн хууль зөрчсөн үйлдлүүдийг маш ноцтой хэмээн тодорхойлсон байна. Уг хэрэг явдалтай холбогдуулан асуулт хариулт хэлбэрээр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр Кибер мэдээллийн албаны зүгээс мэдэгдэхдээ тус компанийг 100 сая хэрэглэгчийн царай, 16.33 сая ажлын байрны мэдээлэл, 150 сая иргэний гэр, ажлын хаяг зэрэг нийт 64.7 тэрбум хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулж, боловсруулсан хэмээн буруутгажээ. Иймээс эрх баригчид иргэдийн асар их хэмжээний хувийн мэдээллийг цуглуулсан нь үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулсан гэж үзэж байгаа аж.

Хятадын засгийн газрын эсэргүүцэж буй байр суурийг үл харгалзан Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалсан учир Диди Чусин компани ийнхүү их хэмжээний торгууль төлөхөөс аргагүйд хүрлээ хэмээн олон нийт үзэж байгаа юм. Тодруулбал тус компани өнгөрсөн оны зургадугаар сард Нью-Йоркийн хөрөнгийн биржид IPO тун амжилттай хийсэн ч БНХАУ-ын засгийн газраас интернетийн аюулгүй байдлыг хангаагүй хэмээн эсэргүүцэж улмаар App Store дээрх Диди Чусин компанийн хариуцан ажиллуулдаг гар утасны 25 аппликейшнийг устгах шаардлага тавьжээ.

Эцэст нь компани засгийн газрын хатуу зохицуулалтыг тэсвэрлэж чадалгүй Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгүүлснээс хойш яг нэг жилийн дараа буюу өнгөрсөн сард сайн дураараа бүртгэлээ цуцалсан байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01