Европын төв банк сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ өсгөж, 0.5 хувь болголоо
2022, 7 сарын 22. 3:220

Тасралтгүй өссөөр буй инфляцийн хариуд улс орнуудын төв банкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын хүүгээ өсгөх “уралдаанд” Европын төв банк (ECB) ч нэгдэхээр шийджээ.

Еврог ашигладаг 19 улсын төв банкны үүргийг гүйцэтгэдэг Европын төв банк орон нутгийн цагаар 21-ний өдөр мөнгөний бодлогын хурлаа хийж, суурь хүү 0 байсныг 0.5 хувь болгон нэмэгдүүлэхээ мэдэгдэв. Түүнчлэн -0.5 хувь байсан хадгаламжийн хүүг мөн адил хэмжээгээр нэмэгдүүлж 0 хувьд хүргэхээр болжээ.

Ингэснээр тус банк 2011 оны долдугаар сараас хойш 11 жилийн хугацаанд анх удаагаа бодлогын хүүгээ өсгөсөн тохиолдол болж байна. ECB мөн өдөр гаргасан мөнгөний бодлогын шийдвэрийнхээ талаар тайлбарлахдаа “тасралтгүй өсч буй инфляцыг дунд хугацаандаа жилд 2 хувь хүртэл бууруулах боломжийг бүрдүүлэх зорилгоор гурван үндсэн бодлогын хүүг (суурь хүүг оролцуулан) 0.5 пунктээр өсгөх шийдвэр гаргасан” хэмээн онцлон тэмдэглэв. "Бодлогын хүүг хэвийн болгох эхний алхам бол өнгөрөгч зургадугаар сард болж өнгөрсөн өмнөх хурлаар санал болгосон хэмжээнээс илүү нэмэгдүүлэх явдал байсан гэв. Уг шийдвэрийн хүрээнд бид хасах зээлийн хүүг халахаар шийдсэн” хэмээн үргэлжлүүлсэн байна.

Тус банк нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал, 2010 оны Европын санхүүгийн хямрал, 2020 онд тархсан шинэ төрлийн коронавирусын цар тахлын үед ч зээлийн хүүг тасралтгүй бууруулан зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг бодлогоор дэмжиж байсан юм. Тодруулбал 2008 оны 10 дугаар сард 3.75 хувь байсан бодлогын хүүг 2016 оны 3 дугаар сард 0 хувь болгон бууруулж өнөөдрийг хүртэл хадгалсан бол хадгаламжийн хүү 2014 оны зургадугаар сараас -0.1 хувь болж, 2019 оны есдүгээр сард -0.5 хувь болтлоо бууран “хасах хүүгийн” бодлогыг хэрэгжүүлж байв.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00