Их Британи улс Украинд зэвсгийн нэмэлт тусламж үзүүлэхээр болжээ
2022, 7 сарын 22. 4:090

Их Британи улсын зүгээс Украинд танк эсэргүүцэх систем, их буу, дрон зэргийг нэмэлт тусламж болгон илгээхээр шийджээ.

Их Британийн Батлан ​​хамгаалахын сайд Бен Уоллес орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдэгдэл хийхдээ "ОХУ-ын халдан түрэмгийллээс Украинчуудыг эх орноо хамгаалахад нь зэвсгийн тусламж үзүүлсээр байх болно” хэмээн уг шийдвэрийнхээ талаар олон нийтэд зарласан байна.

Тэрээр хэлэхдээ энэ удаад 1600 танк эсэргүүцэх зэвсэг, олон зуун дрон, их бууны радарын систем, 50,000 гаруй сум зэргийг илгээхээр болсноо мэдэгдэв.

Түүний хэлснээр 155 миллметрийн өөрөө явагч M109 их буу 20 гаруйг, мөн 105 миллметрийн L119 их буу 36 ширхгийг тун удахгүй Украинд хүргэх гэнэ.

"Энэ удаагийн дэмжлэгийн цар хүрээ хийгээд хэмжээг харахад л бидний шийдвэрийн сүр хүчийг мэдэрч болно” хэмээн тэрээр цохон тэмдэглэжээ.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн сард Украинд нэмэлт нэг тэрбум фунт стерлингийн цэргийн тусламж үзүүлэхээ амласан билээ. Ингэснээр Их Британийн Украинд үзүүлсэн нийт тусламжийн хэмжээ 2.3 тэрбум фунт стерлинг болж буй юм.

Өнгөрсөн хугацаанд Их Британи Улс Украинд 7000 танк эсэргүүцэх зэвсэг, олон зуун пуужин нийлүүлснээс гадна цэргийн сургуулилтад оролцон дэмжлэг үзүүлсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04