Япон улсын инфляц гурав дахь сардаа Төв банкны зорилтот түвшнийг давлаа
2022, 7 сарын 22. 16:310

Зургаадугаар сард Япон улс дахь хэрэглэгчийн үнийн индекс 2.2 хувьд хүрч, Төв банкнаас тогтоогоод байсан зорилтот түвшнийг гурав дахь сардаа давсан үзүүлэлт болжээ.

Япон улсын Төв банкнаас дотоодын инфляцаа 2 хувьд барина гэж зориод байсан ч тийнхүү инфляц өнгөрөгч тав, зургаадугаар сард 2.1 хувьд хүрсэн байна. Харин инфляцын өсөлтийг тэд дэлхий дахинаа түүхий эд материалын үнэ өсөж, импортын бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байгаатай холбон тайлбарласан юм.

Шинжээчдийн таамаглаж байгаагаар, инфляцын түвшин энэ оны үлдсэн саруудад ч Төв банкны зорилтот түвшнийг давах гэнэ.

Гэсэн хэдий ч Япон улсын инфляцыг бусад улс орон буюу АНУ, Европын орнуудын инфляцтай харьцуулахад харьцангуй бага байгаа юм. Үйл явдлын хүрээнд пүрэв гарагт Японы Төв банкнаас 2023 оны гуравдугаар сар хүртэл 2.3 хувьтай байхаар тооцож, өмнөх тооцоогоо шинэчилжээ.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
02024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17
Доналд Трампыг шүүх шүүх хурал эхэлжээ
02024-4-16 10:29
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй инфляцын улмаас кофе, шоколадны үнэ цаашид ч өсөх нь
2024-4-16 8:54
Тамхи татдаг эрчүүдийн халзрах магадлал хоёр дахин их
02024-4-16 0:56
“Тесла” Энэтхэгийн компанитай хагас дамжуулагч нийлүүлэх гэрээ байгуулжээ
02024-4-15 18:59
“Парис-2024” Олимпын галыг маргааш асаана
02024-4-15 18:55