Энэ зун хамгийн олон нислэг саатаж, цуцалсан нисэх буудал: Торонто Пийрсон Олон улсын нисэх буудал
2022, 7 сарын 22. 19:520

Ойрын хугацаанд агаарын тээврээр зорчсон хүмүүс дэлхий дахины агаарын тээврийн салбар ямар их асуудалтай байгааг анзаарсан байх. Олон улсын нисэх буудлууд ажиллах хүчний хомсдолтой байгаа энэ үед хэт халалт, хүчтэй шуурга, их хэмжээний борооноос үүдэн нислэг саатах нь энүүхэнд.

Тэгвэл нислэгийн саатал, цуцлалтын хүрээнд CNN сувгаас нэгэн судалгаа гаргажээ. Судалгааг тэд FlightAware гэх нислэгийн мэдээллийн платформ дээрх тоон баримтад(2022.05.26-2022.07.19) үндэслэсэн юм.

Улмаар энэ зун Канад улсын Торонто Пийрсон Олон улсын нисэх буудал төлөвлөгөөт нислэгийнхээ 52.5 хувийг товлосон цагт нь хөөргөөгүй тул хамгийн их нислэг саатсан нисэх буудлаар тодорсон байна.

Харин Торонто Пийрсон Олон улсын нисэх буудлын дараагаар ХБНГУ-ын Франкфурт нисэх буудал төлөвлөгөөт нислэгийнхээ 45.4 хувийг цагт нь хөөргөж чадаагүй гэсэн үзүүлэлттэйгээр хоёрт бичигджээ.

Судалгааны хүрээнд нислэг саатлын хувиар тэргүүлсэн 10 нисэх буудлын долоо нь Европын нисэх буудлууд байсан юм.

Нислэг саатлын хувиар дэлхийд тэргүүлсэн нисэх буудлуудын жагсаалт

Тэгвэл нислэг цуцалсан хувиар БНХАУ-ын Шэньчжэнь Баоань нисэх буудал дэлхийд нэгдүгээрт бичигдсэн бол тэдний араас АНУ, Канад, Индонез, Австрали болон Нидерландын нисэх буудлууд эхний аравт багтжээ.

Нислэг цуцалсан хувиар дэлхийд тэргүүлсэн нисэх буудлуудын жагсаалт

 


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17