Польш: БНСУ-аас 180 ширхэг танк, 48 ширхэг хөнгөн довтолгооны онгоц худалдаж авахаар төлөвлөж байна
2022, 7 сарын 23. 2:454

Польш улс БНСУ-д үйлдвэрлэсэн 48 ширхэг хөнгөн довтолгооны FA-50 нисэх онгоц, 180 ширхэг К2 “Хар ирвэс” танк болон гаубиц худалдаж авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Польшийн Батлан ​​хамгаалахын сайд Мариус Блащак орон нутгийн цагаар 22-ны өдөр долоо хоног тутмын сонинд өгсөн ярилцлагадаа "Бид Өмнөд Солонгосын гурван компаниас FA-50 хөнгөн довтолгооны зориулалттай 48 ширхэг онгоц худалдаж авахаар төлөвлөж байна. Эхний ээлжийн онгоцнууд ирэх онд Польш улсад хүрэлцэн ирнэ" хэмээн онцлон тэмдэглэв.

"Түүнчлэн 180 ширхэг К2 танк худалдан авах захиалга өгсөн" хэмээн тэрээр нэмж хэлээд "эдгээр танкнуудын эцсийн угсралтыг Польшид хийх болно" гэжээ.

Сайд Блащак эдгээр зэвсгийг худалдаж авч буй талаараа Украинд дайн дэгдэснээс хойш батлан ​​хамгаалах хүчийг бэхжүүлэх хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлав.

Энэ удаагийн зэвсгийн худалдан авах төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн тохиолдолд Европ болон НАТО-гийн орнуудад экспортолж буй анхны FA-50 онгоц болон К2 танк болох юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
2
2
6
2
8
11
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
66.181.190.49
   /
2022, 7 сарын 31. 9:58

Үлдэгдэл800 танкаа полшид угсарна нийт 1000 танк авна

192.82.76.125
   /
2022, 7 сарын 24. 10:44

Новшийн мангар улс хажууд байхад эх орноо хамгаалах зэвсэгт хүчнээ тордох нь зүйн хэрэг ш дээ. Оросуудад итгэх хэрэггүй гэдгийг Украин харууллаа. Уг нь Орос Украины тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг нь хамгаалах үүрэг хүлээж 1994 онд Будапештийн тунхагт гарын үсэг зурсан улс ш дээ гэвч бодит байдал дээр Орос Украиныг эзлэн түрэмгийлэх дайн хийж байна

66.181.161.112
   /
2022, 7 сарын 23. 14:13

Орчин үеийн дайнд таэк хэрэггүй цэц сайтай том жижиг пуужин.цахилгаан соронзон.лазерын зэвсэг л дээрюм биш үү

Бат-Амгалан
192.82.76.85
   /
2022, 7 сарын 23. 17:31

Za oilgoloo xoshnogonii atsaa

0 0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15