Инчон-Бээжин чиглэлийн нислэг 28 сарын дараа эргэн сэргэв
2022, 7 сарын 24. 2:540

Цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сараас эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоод байсан Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээврийн Инчон-Бээжин чиглэлийн нислэг орон нутгийн цагаар 23-ны өдрөөс эргэн сэргэжээ.

Asiana Airlines компанийн мэдээлснээр, 23-ны өглөө 141 зорчигчтой OZ331 онгоц Инчоны олон улсын нисэх буудлаас хөөрч Бээжингийн нисэх онгоцны буудалд газардсан байна.

Цар тахал дэгдэхээс өмнө Инчон-Бээжин чиглэлийн онгоцоор жилд 1.1 сая орчим хүн зорчдог байсан бөгөөд тус хоёр орны агаарын гол зам байжээ.

БНХАУ-ын Засгийн газрын зүгээс цар тахлын дэгдэлтийг бууруулах зорилгоор олон улсын нислэгийг хязгаарлах арга хэмжээ авсантай холбогдуулан Инчон-Бээжин чиглэлийн нислэгийг 2020 оны гуравдугаар сараас эхлэн түр зогсоож байсан билээ.

Харин БНХАУ саяхнаас хилийн чанадаас орж ирж буй зорчигчдын хорио цээрийн хугацааг 2-3 долоо хоног байсныг 10 хоног болгон богиносгож, тус улс руу хийх нислэгийн тоог аажмаар нэмэгдүүлж байгаагийн ачаар БНСУ-ын Asiana Airlines компани 23-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн бямба гарагт Инчон-Бээжин чиглэлд нислэг үйлдэхээр болж буй нь энэ аж.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04