Кремль: Владимир Путин Абэ Шинзо агсныг сүүлийн замд үдэх ёслолд оролцохгүй
2022, 7 сарын 25. 21:441

Даваа гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Японы ерөнхий сайд агсан Абэ Шинзог оршуулах ёслолд биечлэн оролцох төлөвлөгөөгүй байгаа гэжээ.

Түүний хэлснээр, “Ерөнхийлөгчийн хувьд Япон улсад айлчилж, оршуулах ёслолд оролцох төлөвлөгөөгүй байгаа. Бидний зүгээс оршуулах ёслолд аль түвшний төлөөллөө явуулахыг ойрын хугацаанд шийднэ. Ямартай ч Путин оршуулах ёслолд оролцохгүй” гэсэн байна.

Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн хувьд энэ сарын 8-ны өдөр цээжиндээ хоёр удаа буудуулж, шархаа даалгүй амиа алдсан юм. Улмаар түүнийг оршуулах ёслолыг ирэх есдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Токио хотын Будокан Аренад зохион байгуулагдах оршуулах ёслолд олон улсын төрийн тэргүүд, элч төлөөлөгч нар оролцох товтой байгаа юм.

Даваа гарагт Засгийн газрын хэрэг эрхлэх албаны дэд дарга Сэйжи Кихарагийн мэдэгдсэнээр тэд Япон улстай дипломат харилцаатай бүх оронд оршуулах ёслолын тов, хаана болох тухай мэдээг хүргэсэн гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Би
153.181.81.168
   /
2022, 7 сарын 29. 21:12

Адилхан хувь заяа хүлээж бгаа ч юм билүү хэн мэдхэв кк

Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57