Европын холбооны эрчим хүчний хэрэглээг 15 хувиар бууруулах санал зарим гишүүн орнуудын эсэргүүцэлтэй тулгарчээ
2022, 7 сарын 25. 23:400

ОХУ-ын байгалийн хийн хараат байдлыг бууруулахын тулд Европын комиссын зүгээс санаачилсан эрчим хүчний хэрэглээг бууруулах санал нь батлагдахаасаа өмнө гишүүн орнуудын эсэргүүцэлтэй тулгарч, маргаан дагуулах хандлагатай болжээ. Учир нь ОХУ-ын байгалийн хийн хараат байдал харьцангуй бага Өмнөд Европын орнууд өндөр хамааралтай Скандинавын орнуудтай адил хэмжээгээр эрчим хүчний хэрэглээгээ бууруулах нь шударга бус явдал хэмээн эсэргүүцэж байгаа тул уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн байна.

Политико сонины орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр, Европын холбооны өнгөрөгч 20-ны өдөр санал оруулсан гишүүн орнуудын хийн хэрэглээг 15 хувиар бууруулах саналыг Испани, Португал, Грек, Кипр, Польш зэрэг таван орон эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.

Энэ саналыг 26-нд болох Европын холбооны Эрчим хүчний сайд нарын хурлаар хянан хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм. Уг санал дэмжигдэх эсэх нь Европын холбооны гишүүн орнуудын хүн амын 65-аас дээш хувийг бүрдүүлдэг голлох 15 улс зайлшгүй зөвшөөрснөөр шийдэгдэх аж. Гэвч одоогоор таван гишүүн улс аль хэдийн эсэргүүцэхээ илэрхийлээд байгаа нь бараг батлагдах боломжгүй болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

Одоогийн байдлаар эрчим хүчний хэрэглээг 15 хувиар бууруулах саналыг Герман, Бельги, Нидерланд, Дани болон Оросын нефтээс ихээхэн хамааралтай Нордикийн бусад орнууд дэмжиж байгаа юм. Гэсэн хэдий ч ОХУ-ын нийлүүлдэг эрчим хүчнээс харьцангуй бага хамаарал бүхий Өмнөд Европын орнууд ижил хэмжээгээр бууруулах нь шударга бус гэсэн шүүмжлэл гарч ирснээр маргаан газар авсаар байна.

Унгар улсын хувьд ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээг үл тоомсорлож, тус улсаас нэмэлт хий нийлүүлэх хүсэлт гаргасан учраас ьус улсын байр суурь бүр ч маргаантай байгаа юм. Тодруулбал Унгарын ГХЯ-ны сайд Сиатро Петер өнгөрөгч 21-ний өдөр Москвад айлчилж, 700 сая шоо метр хий нэмж нийлүүлэх хүсэлт тавьсан бөгөөд Оросын тал ч мөн нааштайгаар авч хэлэлцэх болно гэдгээ илэрхийлсэн байна.

Европын холбооны хуваагдал төсөөлж байснаас ч илүү ноцтой болж байгаа тул эрчим хүч, хийн хэрэглээг бууруулах уг санал цаашид хэрхэн шийдэгдэх нь тун бүрхэг болжээ. Гадаадын томоохон хэвлэл мэдээллийн эх сурвалжийн мэдээлснээр, Европын холбооноос авч хэлэлцэхээр шийдсэн энэхүү саналд гишүүн орнуудын аль нэг нь тус холбооны бусад орнуудад нийлүүлэх нэмэлт хийтэй бол бууруулах хэмжээг багасгах, эсвэл зарим томоохон үйлдвэрүүдийг уг саналын хэрэгжилтээс чөлөөлөх зэрэг зүйл заалтыг тусгажээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04