Украин: ОХУ пуужингийн цохилт өгснөөс үл хамааран үр тарианы экспортоо энэ долоо хоногоос сэргээнэ
2022, 7 сарын 26. 2:550

Украины засгийн газар Хар тэнгисийн боомтуудын үр тарианы экспортыг энэ долоо хоногоос эхлүүлэх төлөвтэй байгаа талаараа мэдэгдэв.

Украины Дэд бүтцийн сайд Александр Кубраков энэ долоо хоногт үр тарианы экспортын ачилтыг эхлүүлнэ гэж найдаж байгаагаа хэвлэлийн бага хурал дээр хэлсэн тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

"Ойрын хоёр долоо хоногт үр тариа экспортлох бэлтгэл ажлыг Одесса боомтоос гадна өөр гурван боомтууд дээр дуусгах болно" гэж тэрээр мөн онцлон тэмдэглэв. Тэрээр үргэлжлүүлэн “хэрэв бид Хар тэнгисийн боомтуудаар дамжих экспортоо сэргээсэн тохиолдолд сард дор хаяж 1 тэрбум ам.долларын импортын худалдаа хийх боломжтой болно” гэжээ.

Украины Дэд бүтцийн яамны холбогдох албан тушаалтан "Бид эхний ачааны хөлөг онгоцыг орон нутгийн цагаар 27-ны өдөр Чорноморск хотоос хөдөлгөнө гэж найдаж байна" хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тодруулбал өнгөрөгч 22-ны өдөр Украин, ОХУ, НҮБ, Турк зэрэг дөрвөн тал Хар тэнгисээр дамжуулан үр тариа экспортлох хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Гэвч хэлэлцээрийн маргааш нь ОХУ үр тариа экспортлох гол боомтуудын нэг болох Одесса руу агаараас пуужингийн цохилт өгсөн нь үр тарианы экспортыг сэргээх уг гэрээний хэрэгжилтэд саад учруулах вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байсан юм.

Энэхүү үйл явдлын талаар ОХУ-ын зүгээс “Одесса боомт дахь байлдааны хөлөг онгоц болон пуужингийн агуулахыг устгасан” гээд “Энэ нь үр тарианы экспортыг сэргээх гэрээтэй ямар нэгэн холбоогүй юм” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
1
1
4
2
3
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02