Путины “толгойны өвчин” болсон HIMARS системийг нэмэлтээр өгөхийг Украины тал АНУ-аас хүсчээ
2022, 7 сарын 26. 3:5611

Ерөнхийлөгч Владимир Путины “толгойны өвчин” болоод буй АНУ-ын хөдөлгөөнт их бууны пуужингийн системээсээ нэмж өгөхийг Украины арми АНУ-аас хүссэн тухай Вашингтон Пост сонин орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлэв.

Украины тал АНУ-ын өндөр хурдны хөдөлгөөнт их бууны пуужингийн системийг (HIMARS) ашиглан Оросын команд болон арын хангамжийн 200 гаруй байгууламжийг устгасан гэж мэдэгджээ.

Өргөтгөсөн пуужингийн систем (MLRS) бүхий хуягт ачааны машинд суурилуулдаг HIMARS нь дайны явц, үр дүнг өөрчилж чадахуйц хүчирхэг систем хэмээн үнэлэгддэг юм.

Тодруулбал уг систем нь нэг дор 6 нарийн чиглүүлэгч пуужинг харвах хүчин чадалтай бөгөөд 80 орчим километрийн тусгалтай аж. АНУ-ын хувьд одоогоор энэхүү хүчирхэг зэвсгээсээ 12 ширхэгийг Украинд тусламж хэлбэрээр олгоод байгаа ба нэмэлтээр дахин 4-ийг шилжүүлэхээр ярьж тохиролцоод байгаа билээ.

Украины армийн механикжсан бригадын командлагч Водан Дмитрук “Харьков дахь Оросын зэвсгийн агуулахыг HIMARS-аар бөмбөгдсөнөөс хойш дайсны бөмбөгдөлт аравны нэг хүртэл буурсны дээр амиа алдсан болон шархадсан цэргүүдийн тоо ч мэдэгдэхүйц багассан” хэмээн ярьжээ.

Украины Батлан ​​хамгаалахын сайд Олекси Режников өнгөрөгч 19-ний өдөр АНУ-ын талтай цахим хэлбэрээр холбогдох үеэрээ "Үр дүнтэй сөрөг довтолгоо хийхийн тулд бидэнд дор хаяж 100 HIMARS байх хэрэгтэй байна" хэмээн цохон тэмдэглээд АНУ-аас тусламж хүссэн байна.

Вашингтон Пост сонины мэдээлснээр ОХУ-ын армийн хувьд нэн тэргүүнд устгах байгаар HIMARS системийг онцолж байгаа гэв.

Тодруулбал ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу Украины эсрэг явуулж буй "цэргийн тусгай ажиллагаа"-ны хүрээнд нэн тэргүүнд устгах байгаар HIMARS хэмээн тушаасан байна.

Учир нь энэхүү хүчирхэг систем нь Оросын армид багагүй аюулыг учруулсаар байгаа юм. Тухайлбал уг системийн тусламжтайгаар Херсон хотын ойролцоох Чернобаевка нисэх онгоцны буудал дахь Оросын армийн командлалын байр, зэвсгийн агуулахыг устгаж, генерал, хурандаа зэрэг 12 офицерыг устгасан аж.

Түүнчлэн “THAAD-ын Оросын хувилбар” гэгддэг агаарын дайралтаас хамгаалах зенитийн “S-400” пуужин HIMARS-ын довтолгооноос төдийлөн амжилттай хамгаалж чадаагүйд В.Путин эгдүүцсэн гэх ч мэдээлэл гараад байгаа юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
4
1
12
5
11
8
Сэтгэгдэл үлдээх
Нийт 11 сэтгэгдэл
192.82.84.146
   /
2022, 8 сарын 9. 8:55

Хурандаа нарт зориулсан зэв сэг юм уу??Ккк. Оросын генералууд дуусцан гээд байсан. Одоо хурандаа нар нь дуусах юм бнл доо!!

122.201.22.55
   /
2022, 7 сарын 28. 22:08

ПУТИН ЭГДҮҮЦСЭН Ч ГЭХ ШИГ ТЭР ОДОО СТАЛИН УУ ККК

МГЛ
59.153.115.120
   /
2022, 7 сарын 28. 10:34

Энэ жүжигчин улс орноо сүйрүүлж бна да. Ер нь америк Оростой бусдын газар нутагт дайн хийж зэр зэвсгийн хүчээ туршиж бгаа юм бишүү.

122.201.22.55
   /
2022, 7 сарын 28. 22:09

ОРОС ЦЭРГИЙН БАКАЛЫН УЛ ДОЛООЖ ТУШААЛЫГ ҮГ ДУУГҮЙ БИЕЛҮҮЛДЭГ БОЛООРОЙ ГЭЖ ЕРӨӨЕ ДӨӨ

0 0
Zochin
150.129.142.136
   /
2022, 7 сарын 28. 9:48

Amerikiin zevseg iban akh nariin dundad zuunii ueiin zevsgees hol tasartsa yum bn

Zochin
64.119.16.27
   /
2022, 7 сарын 28. 9:21

Anu haa yavsan gazaraa dain hiij dining uduun turhir ch baidag muuhai humuus gazar gazaraas irj tsugalsan buzar undesten dain bolj baigaa gazaraas ashig haij l yavdag Ukraine gedeg ulsaar togolj bnadaa

122.201.22.55
   /
2022, 7 сарын 28. 22:10

ЯДАЖ БАЙХАД ОРОСЫН КОЛОНИ ЯДУУ БАРУУНЫ КОЛОНИ БАЯН АЙН ККК МАЛУУД

1 0
202.126.90.148
   /
2022, 7 сарын 28. 10:53

Dainiig orosuud oorsnoo husee bde. Ys yuman dr mongoliin enh tunh bga n hurtel ameriktai holbootoi shu amerik bol erh choloonii oron enh taivanii tsagdaa l gd bodchix

0 2
Зочин
202.126.90.35
   /
2022, 7 сарын 28. 0:04

Путины толгой энэ улсыг машиндачихвал яадаг бол гэж л толгой нь өвдөж байгаа байхгүй

202.126.89.43
   /
2022, 7 сарын 27. 19:46

Өмнө нь тэр зэвсэг ирээгүй байхад байлдаж байсан. Одоо тэр зэвсэгт нь зориулж өөр тактикаар байлдана ш дээ.

Z , V, O
202.126.89.233
   /
2022, 7 сарын 27. 14:18

I'm. Америк 100 нэмж өгөөд ,, 8 сард Хятадтай байлдахаар шууд бууж өгнө дөө

Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41