Ажилд орсон эхний өдрөө асуувал зохистой зүйлс
2022, 8 сарын 1. 10:000

Шинэ ажилд орсон анхны өдөр таны хэлэх үг, хийх үйлдэл бүр таныг илэрхийлэх билээ. Тиймээс хэнд ямар асуулт тавих вэ гэдэг ч анхаарууштай. Харин ухаалаг асуултууд тавьснаар та удирдлагадаа оновчтой сонголт хийснийг нь батлах юм. Тэгвэл ажлын анхны өдөр юу, юу асуувал зохистой вэ?

1. Би өнөөдөр юунд анхаарч ажиллах вэ?

Ажлын анхны өдөр гэдэг бусад өдрөөс багахан ялгаатай байх нь бий. Энэ өдөр та илүү их дадлага хийж, ажиллах орчноо тохижуулах, хамт олонтойгоо танилцах гэх мэт үндсэн ажлаасаа гадуур зүйлс олныг хийнэ. Тиймээс холбогдох удирдлагаасаа ийн асуух нь таныг багийн тоглогч болохыг илтгэж, ажлын эхний өдрөөс л ажлаа сайн хийх хүсэлтэй нэгэн болохыг харуулна.

2. Би энэ долоо хоногт хэнийг дагалдах вэ?

Холбогдох удирдлага тань танд байнга заавар зөвлөгөө өгөөд байж чадахгүй учир таныг дадлагажуулах нэгнийг аль хэдийн сонгосон байгаа. Тиймээс долоо хоног бүр хэнийг дагалдан ажиллахаа тодруулж, хэн хэн таны ажилд туслахыг мэдэх нь танд хэрэг болно. Ингэснээр та ажилдаа хурдан дасаж, гарших юм.

3. Манай хэлтсийн ахлах байхгүй үед би хэнд хандах вэ?

Хэрэв таны шууд удирдлага тодорхой шалтгааны улмаас ажилдаа ирээгүй бол хэнд хандах ёстойгоо мэдэж байх нь үнэхээр чухал. Тиймээс ажлын эхний өдрөө л энэ тухай тодруулах хэрэгтэй.

4. Ажилтнууд хоорондоо ямар аппликэйшнаар холбогдож, харилцдаг вэ?

Орчин үед бүх л компани тодорхой нэг сошиал платформоор холбогдон харилцдаг болсон. Тиймээс ажилтнууд ямар аппликэйшн хэрэглэж, хэрхэн харилцдаг болохыг мэдэх нь маш чухал.

5. Ажлын гүйцэтгэлийг хэрхэн үнэлдэг вэ?

Таны удирдлага ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэлийг ямар шалгуураар үнэлж дүгнэдэг болохыг мэдэх нь таны цаашдын гүйцэтгэлд шууд нөлөөтэй. Тиймээс энэ талаар эртхэн тодруулж, удирдлагаас ирэх хариултад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
4
3
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
12024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26