Их Британи: Хүмүүст галт тэргээр зорчихгүй байхыг зөвлөжээ
2022, 7 сарын 26. 11:580

Их Британи улсын төмөр замын салбарт үйл ажиллагаа явуулдаг Нетворк Рэйлвэй компанийн дэргэдэх RMT үйлдвэрчдийн эвлэлийн 40 мянга орчим гишүүн болон галт тэрэгний 14 оператор ирэх лхагва гарагт ажил хаялт зарлах болжээ.

Тэдний хувьд өнгөрөгч зургаадугаар сард 3 хоногийн турш ажил хаялт зарласан ч цалинг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах хүрээнд Нетворк Рэйлвэй компанийн удирдах албан тушаалтнуудтай хэлэлцээрийн ширээнд суух болсноор ажил хаялтаа зогсоосон юм. Харамсалтай нь талууд хэлэлцээрт хүрч чадаагүй тул тэд ийнхүү лхагва гарагт дахин ажил хаялт зарлах болжээ.

Нетворк Рэйлвэй компаниас мэдэгдсэнээр, лхагва гарагт өрнөх ажил хаялттай холбогдуулан тэд ердөө 20 хувийн хүчин чадлаараа ажиллаж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд зарим бүсэд галт тэрэгний зорчих хөдөлгөөн бүрэн зогсох гэнэ. Улмаар тэдний зүгээс ажил хаялтын үед дагах тусгай хуваарийг боловсруулсан нь галт тэрэг ердийнхөөс хожуу үйлчилгээнд гарч, эрт буухаар шийдвэрлэжээ.

Эвлэлийн ерөнхий нарийн бичгийн хэлснээр, тэд лхагва гарагаас өмнө Нетворк Рэйлвэй компанитай хэлэлцээрт хүрэхийг хичээх юм. Харин талууд хэлэлцээрт хүрэхгүй болбоос тэд ирэх сарын 18-аас 20-ны өдрүүдэд дахин ажил хаялт зарлахаар төлөвлөсөн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04