Киодо: Олимпын зохион байгуулах хорооны гишүүн асан Харуюки Такахашиг авлигын хэргээр шалгаж байна
2022, 7 сарын 26. 17:170

Японы Киодо агентлагаас мэдээлснээр, мягмар гарагт тус улсын прокурорын газраас Токиогийн Олимпын зохион байгуулах хороонд ажиллаж асан Харуюки Такахашигийн гэрт нэгжлэг хийжээ.

Түүний гэрт нэгжлэг хийх болсон шалтгаан нь прокурорын газар Токиогийн Олимпод ивээн тэтгэгчээр оролцсон нэгэн компани түүний дансанд их хэмжээний мөнгө шилжүүлснийг тогтоосонтой холбоотой юм.

Тодруулбал, Японы бэлэн хувцас худалдааны Аоки Холдингс Токиогийн Олимпод ивээн тэтгэгчээр ажилласан бөгөөд тэднийг наадмын ивээн тэтгэгчээр албан ёсоор зарлахаас нэг жилийн өмнө Аоки Холдингс ноён Такахашигийн данс руу 45 сая иенийг шилжүүлсэн байжээ.

Улмаар Олимпын зохион байгуулах хороонд ажиллах нь төрийн алба хаагчаас ялгаагүй тул мөнгө, бэлэг сэлт авахыг авлигын хэрэгт тооцох юм.

Тийнхүү хэрэг өдгөө мөрдөн шалгах шатандаа явж байгаа бөгөөд ноён Такахашигийн мэдэгдсэнээр тэр огтоос хууль зөрчөөгүй гэсэн байна.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41