"Ашид Ассет Менежмент"-ийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирлаар Б.Цэлмэг томилогдлоо
2022, 7 сарын 26. 19:170

Хөрөнгө оруулалтын менежментийн “Ашид Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу тус компанийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал (CIO)-ын албан тушаалд Батмөнхийн Цэлмэгийг 7-р сарын 25-ны өдрөөс эхлэн томиллоо.

Б.Цэлмэг нь банк санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр Ирланд улс дахь JP Morgan Chase & Co, SMBC Aviation Сapital зэрэг олон улсын томоохон байгууллагуудад 10 гаруй жил хөрөнгө оруулалт, санхүү, татвар болон төслийн удирдлагын чиглэлээр ажиллаад 2018 оноос ХасБанкны Санхүү удирдлагын газрын захирлаар ажилласан туршлагатай юм. Тэрбээр Ирланд улсын Irish American University их сургуулиас Бизнесийн удирдлагын бакалавр зэрэг эзэмшсэн бөгөөд түүнчлэн ACCA буюу Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч цолтой.

Б.Цэлмэг, “Хөрөнгө оруулалтын үйлчилгээг хялбар, хямд, хүртээмжтэй бас хариуцлагатай болгон хөгжүүлж хүн бүрийг хөрөнгө оруулагч болгох “Ашид”-ын зорилгод нэгдсэндээ баяртай байна. Бидний хөгжүүлэхийг зорьж буй хөрөнгө оруулалтын сангийн тогтолцоо нь Монгол улсын санхүүгийн зах зээлийн ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн хэллээ.

“Ашид Ассет Менежмент ҮЦК” нь хөрөнгө оруулалтын менежмент, санхүүгийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Ашид Арвижих” хамтын сан байгуулах зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос аваад буй. Мөн тус компани “Ашид Өсөх Хөрөнгө” үл хөдлөх хөрөнгөд суурилсан хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулж байгаа юм.


Ашид - Ашигтай, Хүртээмжтэй

www.ashidasset.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02