АНУ-ын засаг захиргаа GM, LG компаниудын хамтарсан батарейны үйлдвэрт 2.5 тэрбум ам.долларын санхүүжилт олгоно
2022, 7 сарын 27. 3:510

Орон нутгийн цагаар 25-ны өдөр Ройтерс агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Эрчим хүчний яам тус улсын автомашин үйлдвэрлэгч GM болон Өмнөд Солонгосын технологийн тэргүүлэгч LG Energy Solutions компаниудын хамтран байгуулах гэж буй цахилгаан автомашины батарейны үйлдвэрт 2.5 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болсон тухай онцолжээ.

АНУ-ын Эрчим хүчний яамны зүгээс дээр дурдсан 2 компанийн хамтран үүсгэн байгуулсан Ultium Cells компанийн Охайо, Теннесси, Мичиган мужуудад байгуулах үйлдвэрүүдэд 2.5 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор төлөвлөж байгаагаа тун удахгүй зарлах гэнэ.

Уг санхүүжилт нь Tesla, Ford, Nissan зэрэг томоохон автомашин үйлдвэрлэгч компаниудад олгосон Холбооны засгийн газрын Автомашины дэвшилтэт технологийн тусламжийн хөтөлбөрөөс олгогдох аж.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, тус хөтөлбөрийн зүгээс анх удаа цахилгаан автомашины батарей үйлдвэрлэгчдэд олгож буй санхүүжилт болж байгаа гэв.

Ерөнхийлөгч Жо Байден ажлаа хүлээж авахдаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд 2030 он гэхэд АНУ-ын автомашины үйлдвэрлэлийн 50 хувийг цахилгаан эсвэл хайбрид автомашинаар солино гэж мэдэгдэж байсан нь энэ салбарт хөрөнгө оруулалт ихээр хийгдэж буйтай холбоотой юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04