Shopify компани 1000 ажилтнаа цомхотгохоор болжээ
2022, 7 сарын 27. 12:100

Канадын цахим худалдааны Shopify компани нийт ажиллах хүчнийхээ 10 орчим хувийг цомхотгохоор болжээ.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 26-ны өдөр Shopify-ийн дотоод сүлжээнээс иш татан мэдээлснээр, Shopify компани нийт ажиллах хүчнийхээ 10 хувь буюу 1000 орчим ажилтнаа цомхотгохоор шийдсэн тухай онцлов.

Тус компанийн гүйцэтгэх захирал Тоби Рутке мөн өдөр хийсэн тайлбартаа хэрэглэгчид худалдан авалт хийх уламжлалт зуршилдаа эргэн орж, онлайн дэлгүүрээр үйлчлүүлэх нь багасгасан тул цомхотгол хийх шаардлагатай болсон хэмээн цохон тэмдэглэсэн байна. Тэрээр цар тахлын үед эрчимтэй өсөн нэмэгдсэн цахим худалдааны борлуулалт цар тахлын дараа ч үргэлжилнэ гэж найдаж байсан ч энэ нь "буруу тооцоолол" байсныг дурдав.

Цомхотголд хамрагдаж буй хүмүүст тухайн өдөр мэдэгдэл өгөх аж.

Shopify компани нь 2016 онд л гэхэд дөнгөж 1,900 ажилтантай байсан бол цар тахлын үеэр хурдацтай өсч, өнгөрсөн жил 10,000 орчим болж нэмэгджээ.

Сүүлийн үед мэдээллийн технологийн салбарт зээлийн хүүгийн өсөлт, инфляци, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан зэргээс шалтгаалж ажлын байрны цомхотголын “салхи шуурч” байна. Стриминг үйлчилгээ үзүүлэгч дэлхийн хамгийн том Netflix компани өнгөрсөн сард 300 орчим ажилтнаа халсан бол Тwitter компанийн хувьд хүний ​​нөөцийн хэлтэстээ бүтцийн өөрчлөлт хийж 100 орчим ажилтнаа шинэчилжээ. Харин Tesla компани өнгөрсөн сард 200 ажлын байрыг цомхотгосон бол Мicrosoft болон Google компаниуд шинэ ажилтнуудыг тун цөөн тоогоор сонгон шалгаруулж авахаар болсноо тус тус зарласан юм.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28