Сансрын нисгэгч Базз Олдрины сар руу аялахдаа өмсөж байсан хүрэм 2.8 сая ам.долларын үнэ хүрчээ
2022, 7 сарын 27. 13:090

Өдгөө 92 настай сансрын нисгэгч асан Базз Олдрин өөрийн өмчийн 69 эд өлгийн зүйлийг дуудлага худалдаанд оруулжээ. Эд өлгийн зүйлс дунд түүний сар руу аялахдаа өмсөж байсан хүрэм багтсан юм.

АНУ-ын далбаа болон НАСА-гийн логотой тус хүрмийг ноён Олдрин Аполло 11 хөлгийн комманд модуль Колумбиаг жолоодож байхдаа өмссөн бөгөөд Нью Йорк хотод зохион байгуулагдсан дуудлага худалдаагаар хүрэм 2.8 сая ам.долларын үнэ хүрчээ.

Тийнхүү тус хүрэм нь Америкийн сансрын түүхэн дурсгалт эд зүйлсийн дундаас дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрсэн эд болсон байна.

Базз Олдрины хувьд 1969 онд сар руу аялсан бөгөөд аяллыг нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэснээс өдгөө ноён Олдрин л амьд байгаа юм.

Дуудлага худалдааны дүнд түүний зарсан 69 эд өлөг нийт 8.2 сая ам.долларын үнэд хүрчээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04