БНХАУ өнөөдрөөс эхлэн бензин болон дизель түлшнийхээ үнийг бууруулах болжээ
2022, 7 сарын 27. 16:120

Мягмар гарагт БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссоос мэдэгдсэнээр, тус улс лхагва гарагаас эхлэн дотоод дахь бензин болон дизель түлшний бөөний үнийг бууруулах болжээ.

Улмаар өнөөдрөөс эхлэн тус улсад бензин түлшний үнэ тонн тутамдаа 300 юаниар буурах болсон бол дизель түлшний бөөний үнэ тонн тутамдаа 290 юаниар буурах гэнэ.

Энэ нь 2022 он гарсаар Хятад улс шатахууны үнийг буулгаж байгаа дөрөв дэх удаагийн арга хэмжээ бөгөөд зургаадугаар сарын 28-наас хойш гурав дахь удаагийнх юм.

Одоогийн байдлаар Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссын баримталж байгаа бодлогын хүрээнд олон улсын зах зээлд түүхий газрын тосны үнэ тонн тутамдаа 50 болон түүнээс их юаниар буурч, бууралттай үнээ ажлын 10 өдөр баривал дотоод дахь шатахууны бөөний үнийг бууруулдаг юм.

Түүнчлэн тус комиссын дэргэдэх Үнийн хяналтын төвөөс мэдэгдсэнээр ойрын хугацаанд олон улсын зах зээлд түүхий газрын тосны үнэ буурсан үзүүлэлттэй байна гэжээ.


Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26