Бангладеш улс ОУВС-аас 4.5 тэрбум ам.долларын зээл хүсчээ
2022, 7 сарын 28. 3:180

Шри Ланка, Пакистан зэрэг Өмнөд Азийн орнуудад эдийн засгийн хүндрэл нэмэгдсээр байгаа энэ үед Бангладеш улс ч мөн Олон улсын валютын сангаас (ОУВС) 4.5 тэрбум ам.долларын яаралтай зээл авах хүсэлт гаргасан гэх мэдээлэл байна.

Орон нутгийн цагаар 26-ны өдөр Ройтерс агентлагийн мэдээлснээр, төлбөрийн тэнцэл муудаж, санхүүгийн хүндрэлд орсон Бангладешийн засгийн газар саяхан ОУВС-аас санхүүгийн тусламж хүссэн талаар онцолжээ. Өнгөрөгч 24-ний өдөр Бангладешийн Сангийн сайд Мустафа Камал ОУВС-гийн захирал Кристалина Георгиевад захидал илгээсэн аж. Бангладеш улсын засгийн газар уг захидалдаа ОУВС-аас өнгөрөгч 5-р сарын 1-ний өдөр байгуулсан Сэргээх Тогтвортой байдлын сангаар (RST) дамжуулан зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Тус улс нь эдийн засгийн хувьд саяхныг хүртэл харьцангуй урт хугацаандаа өндөр өсөлттэй байсан ч сүүлийн жилүүдэд үүссэн цар тахлын тархалт болон Орос, Украины хоорондох дайны улмаас эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхийн хэрээо импортын аливаа бараа бүтээгдэхүүний үнэ өсч гадаад худалдааны алдагдал улам дордох болжээ.

Бангладешийн Төв банкны мэдээллээс үзвэл, өнгөрсөн оны долдугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэл тус улсын гадаад худалдааны алдагдал 17,2 тэрбум ам.долларт хүрсэн болохыг мэдэгдсэн байна. Энэ нь яг жилийн өмнө уг хэмжээ 2,78 тэрбум ам.доллар хэмээн зарлаж байснаас даруй зургаа дахин өссөн үзүүлэлт юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02