ОХУ анхааруулж байсанчлан “Нордстрим-1” хийн хоолойн нийлүүлэлтийг 20 хүртэл хувь буурууллаа
2022, 7 сарын 28. 4:504

ОХУ-ын төрийн өмчит байгалийн хийн Газпром компанийн зүгээс өмнө нь анхааруулж байсанчлан Европ руу байгалийн хий нийлүүлдэг “Нордстрим-1” хоолойн хий дамжуулах хүчин чадлийг 20 орчим хувь хүртэл бууруулсан байна.

Орон нутгийн цагаар 27-ны өглөөний 8 цагаас эхлэн "Нордстрим-1" хийн хоолойгоор дамжуулан 1.28 сая шоо метр байгалийн хий нийлүүлсэн нь нэг цагийн хамгийн их тээвэрлэлтийн 20 орчим хувьтай тэнцэж байна гэж Германы эрчим хүчний Gascade компани мэдэгдэв.

Газпром компани хийн нийлүүлэлтээ өдөрт 27 сая шоо метр хүртэл бууруулсан гэж Италийн эрчим хүчний Eni компани ч мөн цохон тэмдэглэсэн байна.

Энэ нь сүүлийн үед дунджаар 34 сая шоо метр хий нийлүүлж байснаас даруй 21 хувиар бага байгаа юм.

Газпром компани нь хийн хоолойнууддаа тоног төхөөрөмжийн шалгалт хийж улмаар өнгөрөгч 11-ний өдрөөс эхлэн Европ руу нийлүүлэх хийн нийлүүлэлтийг 10 хоногийн турш зогсоосны эцэст 21-ний өдрөөс ердийн нийлүүлэлтийн 40 хувиар үргэлжлүүлэн өгч эхэлсэн боловч дөрөв хоногийн дараа ийнхүү дахин 20 хувь хүртэл бууруулж байгаа нь энэ юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
3
1
0
1
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
192.82.76.53
   /
2022, 7 сарын 28. 8:19

Газар нутгийн асар их шуналт Оросуудаас хий авахаа бүрмөсөн болихын тулд асар их ажил хийж эхэлээд байгаа, Путины фашист хувират дайн гэнэт болсон болохоор хугацаа л Европт хэрэгтэй байна, дараа нь оросын хэрэг гэж байхгүй болно.

Болд
202.126.88.73
   /
2022, 7 сарын 28. 20:38

Солиот европууд өөрсдөө хоригондоо оржээ хөөрхий

4 0
66.181.161.48
   /
2022, 7 сарын 28. 11:27

Бидэнд хэрэгтэйг ойлгодогүй европ чиний эх орон биш .тэнэг хүн ойлгодогүй юм

4 0
66.181.161.51
   /
2022, 7 сарын 28. 10:43

Бас л хар тамхиа татчихсан уу ? Заазлавал таарсан новш

1 0
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53