АНУ бодлогын хүүгээ дахин 75 суурь нэгжээр өсгөлөө
2022, 7 сарын 28. 10:480

Лхагва гарагт АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин 75 суурь нэгжээр өсгөх шийдвэр гаргажээ. Ингэснээр тэд бодлогын хүүгээ 2.25-2.5 хувьд хүргэх болж байгаа юм.

Холбооны нөөцийн сангийн хувьд инфляцын өсөлттэй тэмцэж, эдийн засгийн өсөлтийг дэмжих үүднээс өнгөрөгч гуравдугаар сараас хойш бодлогын хүүгээ өсгөх арга хэмжээ авч байгаа хэдий ч тус улсад эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй нөхцөлд байгаа ажээ. Үнэн хэрэгтээ улс орнуудын жишигээр өдгөө АНУ-д эдийнн засгийн хямрал аль хэдийн нүүрлээд байгаа бол АНУ-ын үнэлгээгээр тэд эдийн засгийн хямралд хараахан ороогүй байгаа юм.

АНУ-ын инфляцын хувьд өнгөрөгч сард 9.1 хувьд хүрсэн нь тус улсын сүүлийн 41 жилийн түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт болжээ. Харин Холбооны нөөцийн банкны зүгээс дотоод дахь инфляцын өсөлтийг шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, орон сууцны үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байгаа билээ.

Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар энэ долоо хоногт холбогдох албаныхны танилцуулах тоон баримтаас үзвэл тус улсын эдийн засаг хоёр дахь улиралдаа буурсан үзүүлэлттэй байх гэнэ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ байдлаараа 2022 оны сүүл гэхэд АНУ-ын бодлогын хүү 3-4 хувьд хүрэх ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
4
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
02024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
02024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36