Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Таван Богд Фүүдс Пицца ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Пицца Хатын хамт олон Ази номхон далайн тэмцээний MOST LOVED CHEER төрөлд шилдгээр шалгарчээ Бизнес 2

Азийн 20 гаруй орны шилдгүүдтэй өрсөлдөж Монгол орныхоо түүх, соёлыг пицца хийх чанар стандарттайгаа холбохоос гадна виртуалаар видео хэлбэрээр сонирхолтой үзүүлбэр бэлтгэн харуулсан нь бусад орноос ялгарч түрүүлэх гол онцлог болсон юм.

Дэлхийн брэндийг эх орондоо нутагшуулж, дэлхийн амтыг Монгол түмэндээ хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй PIZZA HUT брэндийн хамт олонд халуун баяр хүргэж, амжилт хүсье!

Мөн тус тэмцээний NATIONAL CHAMPIONSHIP буюу үндэсний ялагчдаар тодорсон рестораны ерөнхий менежер Э.Отгонбаяр, салбарын ажилтан Д.Бат-Осор, О.Нандинбулга, Ц.Ням-Очир нартаа Пицца Хатын хамт олны зүгээс Жэжү явах аяллын эрхээр шагналаа.

7392022 оны 7 сарын 27
Цалингийн орлогоороо байрны урьдчилгаа төлчихсөн, ашиглалтад орохыг нь хүлээж байна.

Цалингийн орлогоороо байрны урьдчилгаа төлчихсөн, ашиглалтад орохыг нь хүлээж байна. Би МУИС-т Математикийн багш мэргэжлээр сурдаг. Санаанд ч оромгүй гэнэтийн тохиолдлоор анх Pizza Hut ресторанд ажилтнаар орж, 3 жилийн хугацаанд хичээн ажилласаар одоо салбарын менежерээр дэвшин ажиллаж байна. Ажилд орсон жилээсээ л цалингаараа Их сургуулийн сургалтын төлбөрөө төлж эхэлсэн. Тухайн үедээ улирлын кредитээ бага багаар сонгоод, хичээлдээ яваад хажуугаар нь ажлаа хийгээд... Хүн цагаа зөв хуваарилж чадвал бүх зүйл болдог юм байна лээ. Одоо цалингийн орлогоороо байрны урьдчилгаа төлчихсөн, байраа ашиглалтад орохыг нь хүлээж байна. Анх ажлаа сураагүй, бас ачаалалтай шантарч байсан үе зөндөө байсан ч менежерүүд маань чи чадна аа, болно оо гээд маш их урам зориг өгдөг байсны хүчинд би менежер болтлоо дэвшин ажилласан гэж бодож байна. Цаашдаа ч хамт олонтойгоо гар нийлэн хичээнгүйлэн ажиллах болно. Шинээр ажилд орж байгаа хүүхдүүдэд хэлэхэд эхний үедээ мэдээж хэцүү санагдана харин өөрийгөө дайчлаад ажлаа гартаа оруулж чадвал бүх зүйл боломжтой, үүд хаалга нээлттэй шүү гэж хэлмээр байна. Бүх залуу үеийнхэндээ, үе тэнгийн залуустаа амжилт хүсье. Pizza Hut Сансар салбар, Ээлжийн менежер Б. Өнөржаргал

5422022 оны 9 сарын 19
Пицца Хатын хамт олон Ази номхон далайн тэмцээний MOST LOVED CHEER төрөлд шилдгээр шалгарчээ Бизнес 2

Азийн 20 гаруй орны шилдгүүдтэй өрсөлдөж Монгол орныхоо түүх, соёлыг пицца хийх чанар стандарттайгаа холбохоос гадна виртуалаар видео хэлбэрээр сонирхолтой үзүүлбэр бэлтгэн харуулсан нь бусад орноос ялгарч түрүүлэх гол онцлог болсон юм. Дэлхийн брэндийг эх орондоо нутагшуулж, дэлхийн амтыг Монгол түмэндээ хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй PIZZA HUT брэндийн хамт олонд халуун баяр хүргэж, амжилт хүсье! Мөн тус тэмцээний NATIONAL CHAMPIONSHIP буюу үндэсний ялагчдаар тодорсон рестораны ерөнхий менежер Э.Отгонбаяр, салбарын ажилтан Д.Бат-Осор, О.Нандинбулга, Ц.Ням-Очир нартаа Пицца Хатын хамт олны зүгээс Жэжү явах аяллын эрхээр шагналаа.

7392022 оны 7 сарын 27

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.