ОХУ Европ тивд нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ бууруулснаар дэлхий дахинаа хийн үнэ нэмэгдлээ
2022, 7 сарын 28. 12:476

Энэ долоо хоногт ОХУ Европ тивд нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ танах болсон тухай мэдэгдэж, лхагва гарагаас эхлэн хийн хэмжээгээ хоёр дахин бууруулсан билээ. Тийнхүү өдгөө ОХУ “Норд Стрийм 1” шугамыг ердөө 20 хувийн хүчин чадлаар нь ажиллуулж байгаа юм.

Улмаар ОХУ Украиныг эзлэн түрэмгийлж эхэлснээс хойш байгалийн хийн үнэ дэлхийн зах зээлд 2 хувиар өссөн бол лхагва гарагт нийлүүлэлт буурснаар хийн үнэ 7 хувиар өссөн байна. Гэвч одоогийн байдлаар энэхүү үзүүлэлт нь дайн эхэлсний дараахан хүрсэн дээд үнийг гүйцээгүй байгаа ажээ.

Шүүмжлэгч нарын зүгээс ОХУ байгалийн хийг улс төрийн зэвсгийн шугамаар ашиглаж байна гэсэн юм.

Үйл явдлын хүрээнд Газпром компанийн зүгээс нийлүүлэлтийг тийн танах болсноо хийн шугамыг засварлах хэрэгтэй болсонтой холбоотой гэж тайлбарлаж байгаа ч ХБНГУ-ын засгийн газрын үзэж байгаагаар “Норд Стрийм 1” шугамыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад ямар ч асуудалгүй гэжээ. Тиймээс Украин улсын талаас Оросыг байгалийн хийн дайн өдүүлж байна гэж шүүмжлээд байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
1
0
6
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 6 сэтгэгдэл
зочин
66.181.161.17
   /
2022, 7 сарын 31. 21:41

өөрсөдаө хориг тавьсан биздээ

Санаа
150.129.141.5
   /
2022, 7 сарын 31. 21:28

Хоригоо цуцлаач тэгээд

202.9.40.239
   /
2022, 7 сарын 31. 21:20

Өөрөө уйлсан хүүхэд уйлдаггүй гэж... Хахааа!

66.181.161.37
   /
2022, 7 сарын 30. 14:11

Өөрсдөө болохоор хориг арга хэмжээ авдаг. Орос тэгээд яах юм зүгээр байж байх юм уу

Зочин
111.237.127.46
   /
2022, 7 сарын 31. 12:27

Сайн сайн. Оросоос авахаа бүр мөсөн болих хэрэгтэй.

1 2
БиБуриадХүн
103.11.195.34
   /
2022, 7 сарын 28. 16:00

Европчууд далчигнаж 7 удаагийн хориг тавьж өөрсдөө эхлүүлчихээд одоо матарын нулимс унагах гээд байгаамдаа

Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00