Украины ерөнхийлөгч Зеленський дайны үед гэргийн хамт Vogue сэтгүүлийн зураг авалтад оролцжээ
2022, 7 сарын 28. 16:034

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украин улсын нутаг дэвсгэрт цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаж, тус улсад цэргээ оруулснаас хойш өдгөө 160 орчим хоног өнгөрч байгаа билээ.

Тэгвэл дайн одоо ч үргэлжилж байгаа энэ үед Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленський гэргийн хамтаар Америкийн алдарт Vogue сэтгүүлийн зураг авалтад оролцжээ. Улмаар Vogue сэтгүүлийн зүгээс ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайн зургийг өнгөрөгч мягмар гарагт нийтэлж, олны хүртээл болгосон байна.

Сэтгүүлийн нийтэлсэн зургуудад ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёр хөтлөлцөн суугаа болон хатагтай Зеленська хангамжийн бараа дүүртэл өрсөн байгууламжийн шатан дээр сууж байгаа зэргээр дүрслэгдсэн юм. Мөн өөр нэгэн зураг дээр Олена Зеленська бөмбөгдүүлж сүйдсэн Антонов Ан-225 Мрия онгоцны урд урт, хөх хүрэм өмсөн зургаа даруулжээ.

Тийнхүү ерөнхийлөгчийн гэр бүлийн зургууд нийтлэгдсэн даруй олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүртэх болсон юм.

Үйл явдлын хүрээнд Скотт Презлер гэх эрхэм, “Бид яагаад Украин улсад 54 тэрбум ам.долларын тусламж илгээсэн бэ? Бид тэдэнд тусламж илгээснээр Зеленський эхнэртэйгээ Vogue сэтгүүлд гарч чадах байсан болохоор тэр гэж үү? Танай улсад дайн болж байхад та нарт зураг авхуулж байх цаг байгаа хэрэг үү?” хэмээн жиргэжээ. Түүнтэй санал нэгдсэн хүмүүс цахим орчинд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж байсан бол тэдний үзэл бодлыг сөрөх хүмүүс ч байсан юм. Тэдний өмгөөлснөөр, ерөнхийлөгч Зеленський ийм зураг даруулснаар олон улсын анхаарал Украин улсад ирж, хүмүүс дайны тухай илүү сайн ойлголттой болж байгаа гэжээ.


Эх сурвалж: Newsweek

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
12
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
Оросын троллууд хаа сайгүй б чөтгөр
59.153.86.69
   /
2022, 7 сарын 29. 0:06

Баланцгын чинь хангамжийн бараа дүүртэл чихэх бөмбөгдөлтөөс хамгаалах шуудайтай элснүүд байхдаа...

irgen
64.119.18.245
   /
2022, 7 сарын 28. 23:04

tiim l yum bna jujigchin yum bna.

Зочин
202.126.88.211
   /
2022, 7 сарын 28. 16:12

Жүжигчин хүн шдээ.

Оросын троллууд хаа сайгүй чөтгөр ш
59.153.86.69
   /
2022, 7 сарын 29. 0:04

Баланцгын чинь хангамжийн бараа дүүртэл чихэх бөмбөгдөлтөөс хамгаалах шуудайтай элснүүд байхдаа...

0 0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01