Их Британийн айл өрхүүдийн эрчим хүчний жилийн төлбөр оны сүүлчээр 3 дахин нэмэгдэх төлөвтэй байна
2022, 7 сарын 29. 3:490

Украины дайн дэгдсэнээс хойш олон улсын зах зээлд хийн үнэ өсөхийн хэрээр Британийн айл өрхүүдийн эрчим хүчний жилийн төлбөр энэ оны эхэн үетэй харьцуулахад ирэх өвөл гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Британийн Гардиан сонины орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлснээр, эрчим хүчний чиглэлээр мэргэшсэн BFY судалгааны хүрээлэн энэ оны эцэс гэхэд Их Британийн айл өрхүүдийн жилийн хий болон цахилгааны зардал дунджаар 3850 фунт стерлингт хүрнэ гэж таамагласныг онцлон тэмдэглэжээ. Ингэснээр энэ оны эхэн үетэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт болох юм.

Их Британийн нэг өрхийн жилийн эрчим хүчний төлбөр одоо ч урьд хожид байгаагүй өндөр буюу 1971 фунт стерлинг байгаа ч ирэх 10-р сард 3,420 фунт стерлинг болж өсөх бол жилийн эцэс гэхэд 3,850 фунт стерлинг болж нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Эрчим хүчний хэрэглээ өвлийн улиралд ихээхэн нэмэгддэг тул BFY судалгааны хүрээлэнгийн таамаглаж буйгаар өрхийн эрчим хүчний дундаж төлбөр ирэх оны нэгдүгээр сар гэхэд 500 фунт стерлинг болно хэмээн тооцоолжээ.

Засгийн газраас яаралтай тусламж үзүүлэхгүй бол Их Британийн олон сая өрх уг асуудлаас болж санхүүгийн хүндрэлтэй тулгарна гэж Британийн хэвлэлүүд таамаглаж байна.

ОХУ-ын зүгээс өмнө нь анхааруулсанчлан Европыг чиглэсэн хийн нийлүүлэлтийг хийн хоолойн дээд хүчин чадлынх нь дөнгөж 20 орчим хувь хүртэл бууруулаад байгаа билээ. Их Британийн хийн үнэ өнгөрсөн оны сүүлчээр нэгж тутамд 400 пенс байсан бол энэ оны гуравдугаар сарын эхээр буюу Орос Украинд халдан довтолсны дараа хоёр дахин өсч, 800 пенс болжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04