Цахилгаан автомашины гарааны Rivian компани ажилтнуудынхаа 6 хувийг цомхотгохоор шийджээ
2022, 7 сарын 29. 5:050

АНУ-ын эдийн засаг хямралд өртөж болзошгүй гэх болгоомжлол үүсээд буй энэ цаг үед цахилгаан автомашин үйлдвэрлэгч гарааны Rivian компани мөн зардлаа бууруулахын тулд орон нутгийн цагаар 28-ны өдөр ажилчдынхаа 6 хувийг цомхотгох шийдэлд хүрчээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Р.Ж. Скарринж ажилчдаа цомхотгох уг шийдвэрийнхээ талаар цахим шуудангаар ажилтнууддаа мэдэгдсэн болохыг CNN суваг мэдээлэв.

Үүнээс өмнө Tesla, Мicrosoft, Google болон Facebook-ийн толгой Meta зэрэг технологийн томоохон компаниуд ажиллах хүчээ цомхотгох, шинээр ажилд орох хүмүүсийн тоог цөөлөх арга хэмжээ авахаар болсноо ээлж дараалан зарласан билээ.

"Компанийн чадавхийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд манай стратеги тогтвортой өсөлттэй байх ёстой" гэж Скарринж онцлоод макро эдийн засгийн орчны өөрчлөлт, тэр дундаа инфляци, түүхий эдийн үнийн өсөлт зэрэг нь цомхотгол хийх шалтгаан болсон хэмээн мэдэгдсэн байна.

Тэрээр “компанийг орхих гэж буй ажилтнуудаасаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” хэмээн мөн дурджээ.

Одоогоор тус компани нийт 14,000 ажилтантай бөгөөд 6 хувийг нь цомхотгох уг шийдвэрийн хүрээнд 840 ажилтан ажлын байраа орхих болоод байгааг CNN суваг мэдээлэв.

Гэвч компанийн удирдлагуудын зүгээс Иллинойс мужийн Нормал дахь цахилгаан машин үйлдвэрлэх үйлдвэрийн ажилчдыг цомхотголд хамруулахгүй байх шийдвэрийг гаргажээ.

Калифорни мужийн Ирвайн хотод төвтэй Rivian компани нь Иллинойс дахь үйлдвэртээ спорт загварын SUV ангиллын R1S, пикап ангиллын R1T, ачааны бүхээгт машин зэрэг загваруудыг үйлдвэрлэдэг бөгөөд Жоржиа мужид хоёр дахь үйлдвэрээ барихаар төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38