Ши Жиньпин, Жо Байден нар Тайванийн нөхцөл байдлын хүрээнд бие биедээ анхааруулга өгчээ
2022, 7 сарын 29. 11:190

Пүрэв гарагт АНУ, БНХАУ-ын ерөнхийлөгчид хоёр цаг гаруй хугацаанд утсаар холбогджээ.

Дуудлагын хүрээнд тэд Тайванийн нөхцөл байдал болоод дэлхийн дахинаа тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцсан байна. Улмаар ноён Байдены зүгээс АНУ Тайванийн арлыг статусыг өөрчлөх Хятадын оролдлогыг эрс эсэргүүцэхээ анхааруулжээ.

Улмаар Жо Байден Тайванийн асуудалд АНУ-ын мөрдөж буй бодлого өөрчлөгдөөгүй болохыг хэлсэн юм. Харин БНХАУ-ын талаас түүнд “нэг Хятадын зарчим”-ыг баримтлахыг захиж, галаар тоглосон хэнбугай ч түлэгддэг гэж сануулсан байна.

Хоёр улсын хооронд ийм ширүүхэн яриа өрнөх болсон шалтгаан нь цуу яриагаар АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилна гэсэнтэй холбоотой юм.

Хатагтай Пелосигийн хувьд арал дээр зочлох тухай албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч БНХАУ-ын талаас түүнийг Тайваньд айлчилбаас ноцтой үр дагавартай болохыг сануулаад байгаа ажээ.

Хоёр талын дуудлагын хүрээнд ерөнхийлөгч нар нүүр нүүрээ харж уулзах боломжийг хэлэлцсэн бөгөөд АНУ-ын талаас энэ төрлийн уулзалтыг зохион байгуулах нь илүү шударга гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28