БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда нар утсаар холбогдон санал бодлоо солилцжээ
2022, 7 сарын 30. 3:381

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда нар 29-ний өдөр утсаар холбогдон хоёр орны хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.

БНХАУ-ын ГХЯ-ны мэдээлснээр, Ши Жиньпин дарга мөн өдөр ерөнхийлөгч Дудатай утсаар холбогдохдоо "Хятад улс Польш улстай тогтоосон уламжлалт найрамдалт харилцаагаа өндрөөр үнэлдэг ба Польшийг Европын хамтын ажиллагааны гол түнш гэж үздэг" гэдгээ илэрхийлсэн байна.

Польш улстай ойр дотно харилцаатай байж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх замаар хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинг цаашид ахиулахыг бид хүсэж байна” гэж тэрээр цохон тэмдэглэжээ.

Ши Жиньпин дарга үргэлжлүүлэн хоёр орон харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятадын гадагш чиглэсэн төсөл болох "Бүс ба зам" санаачилгаар тогтохгүй эдийн засаг, худалдаа, ногоон хөгжил, дижитал эдийн засаг зэрэг салбаруудад хамтран ажиллах ёстой гэдгийг мөн дурдав.

"Бид Польшийн өндөр чанартай бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргах тал дээр ажиллахын ялдамд Хятадын олон компанийг Польшид хөрөнгө оруулахыг дэмжих болно" гэж тэрээр үргэлжлүүлжээ.

Харин ерөнхийлөгч Дуда хэлэхдээ, цар тахлын дэгдэлтийн нөлөөг ч үл харгалзан хоёр орны нягт харилцаа холбоо хадгалагдан үлдэж, олон салбарууд дахь хамтын ажиллагаа үргэлжлэн хөгжиж байгааг сайшаан онцолсон байна.

Тэрээр Хятад улстай эдийн засаг, худалдаа, логистик зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Хятадын компаниудын Польш дахь хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Хоёр удирдагч Украины нөхцөл байдлын талаар мөн санал солилцсон гэж Хятадын ГХЯ мэдэгдэв.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
1
2
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.161.82
   /
2022, 7 сарын 30. 10:34

Хэлсэндээ байж харилцан ашигтай наймаа хийдэгийг түнш гэхээс хамт иддэгийг түнш гэдэгүй

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02