БНЭУ: Газрын тосны үнэ өндөр байгаагаас худалдааны алдагдал нэмэгдэж, инфляци эрчимжиж байна
2022, 7 сарын 30. 4:180

Дэлхийн үйлдвэрлэлийн төвүүдийн нэг Энэтхэгийн эдийн засагт “улаан гэрэл” асч, тун хүндхэн нөхцөл байдал үүсчээ. Энэтхэгийн эдийн засаг нь Азийн бусад орнуудыг бодвол газрын тосноос багагүй хамааралтайн улмаас инфляцид өртөмтгий байдаг аж.

Financial Times сонины орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, Азийн гурав дахь том эдийн засаг болох Энэтхэг улс инфляци зэрэг хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлд өртөж байгаа талаар онцлон тэмдэглэв. Энэтхэгийн хэрэглээний үнийн инфляц өнгөрөгч 4-р сард 7.79 хувьд хүрсэн нь сүүлийн найман жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Хэдийгээр өнгөрсөн 6-р сард 7.01 хувь болон инфляцийн түвшин бага зэрэг буурсан ч Азийн томоохон орнуудын дунд Тайландын дараа орох хамгийн өндөр инфляцитай хэвээр байсаар байна. Худалдааны алдагдал ч мөн томоохон асуудал болоод байгаа ба өнгөрсөн сард Энэтхэгийн худалдааны алдагдал 26.18 тэрбум ам.долларт хүрч Азийн томоохон орнууд дундаас уг үзүүлэлтээрээ тэргүүлжээ. Ам.долларын ханш чангарахын хэрээр Энэтхэгийн рупигийн ханш сүүлийн үед хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа юм.

Энэтхэгийн эдийн засаг хүндрэх хамгийн том шалтгаан нь газрын тосны үнийн өсөлт аж. Учир нь тус улс нь БНХАУ болон АНУ-ын дараа орох дэлхийн гурав дахь том газрын тосны хэрэглэгч юм. Гэвч нийт газрын тосны хэрэглээний ихэнх нь импортоос хамааралтай байдаг ба ОХУ Украиныг эзлэн түрэмгийлэхээс өмнө Энэтхэгийн нийт импортын 30 хувийг эрчим хүч эзэлж байсан аж. Энэ нь Азийн томоохон орнуудын дунджаас (14.7%) хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Өнгөрөгч хоёрдугаар сард ОХУ Украинд халдан довтолж, барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авснаар олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ өссөн нь уг салбараас ихээхэн хамааралтай байдаг Энэтхэгийн эдийн засагт шууд нөлөөлсөн гэж дүгнэж болох юм.

Оростой ойр дотно харилцаатай тус улс нь барууны орнуудын шахалтыг ч үл харгалзан Оросоос хямд үнээр газрын тос импортолсоор байгаа билээ. Гэсэн хэдий ч тус улсын газрын тосны хэрэглээг ОХУ дангаар хангах боломжгүй юм гэж Financial Times сонин цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
4
1
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04