Шри Ланка улс ОУВС-тай санхүүгийн тусламж авах хэлэлцээрээ албан ёсоор сэргээжээ
2022, 7 сарын 31. 0:460

Шри Ланка улсын засгийн газар Олон улсын валютын сангаас (ОУВС) тусламж авах хэлэлцээрийг албан ёсоор сэргээжээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн Daily Mirror агентлаг болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Шри Ланка улсын Сангийн яам орон нутгийн цагаар 29-ний өдөр ОУВС-тай санхүүгийн тусламж үзүүлэх техникийн хэлэлцээг дахин эхлүүлсэн хэмээн мэдэгдсэн байна.

Тус улсын засгийн газрын зүгээс "Дотоодын улс төрийн тогтворгүй байдал, хуучин засгийн газар ОУВС-тай зөвшилцөж чадаагүй нь хэлэлцээрт саад учруулж байна. ОУВС-тай хийсэн эхний хэлэлцээрүүд маш амжилттай болж, Шри Ланка зээл олгогчидтой өр барагдуулах хэлэлцээрт хүрэхийн тулд хөндлөнгийн зөвлөх багтай хамтран ажиллаж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Шри Ланка 12 тэрбум ам.долларын гадаад өрөө төлж чадаагүйн улмаас одоогоор дампуурлын байдалд ороод байгаа билээ.

Дээрх өрийг оруулаад тус улсын нийт гадаад өр 51 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа аж.

Гэсэн хэдий ч өмнөх өдөр нь Шри Ланка улсын Төв банкны зүгээс олон нийтэд мэдээлснээр өнгөрсөн зургадугаар сарын эцсийн байдлаар тус улсын гадаад валютын нөөц ердөө 1.85 тэрбум ам.доллар байсан гэв.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15