Итали улс 2025 он гэхэд Оросын хийнээс бүрэн хараат бус болох зорилт тавьж байна
2022, 7 сарын 31. 4:251

Итали улс 2025 он гэхэд ОХУ-ын нийлүүлдэг байгалийн хийнээс бүрэн ангижрах зорилт тавьжээ.

Италийн хамгийн том эрчим хүчний компани болох Eni орон нутгийн цагаар 29-ний өдөр нийтэлсэн хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайландаа энэхүү төлөвлөгөөг тусгасан байна.

Тус компани нь саяхан Алжир, Египет, Конго зэрэг Африкийн орнуудтай хий нийлүүлэх тухай шинэ гэрээ байгуулсан бөгөөд Ливи, Ангол, Мозамбик, Индонези зэрэг улсуудтай нэмэлт гэрээ байгуулж магадгүй хэмээн мөн цохон тэмдэглэжээ.

Уг тайланд дурдаснаар, байгалийн хийн импортын энэхүү цуврал төслүүд нь 2025 он гэхэд Оросоос жил бүр авдаг 20 тэрбум шоо метр хийн импортыг бүрэн орлуулахад чиглэгдэж байгааг онцлов.

Тэр дундаа газар зүйн байрлалын хувьд ойр оршдог байгалийн баялаг ихтэй Алжир улс Италийн эрчим хүчний тусгаар тогтнолд чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.

Eni компанийн дунд хугацааны хийн импортын төлөвлөгөөний дагуу Алжираас авах хийн импорт 2023 он гэхэд 6 тэрбум шоо метр болох бол 2024 он гэхэд 9 тэрбум шоо метрт хүргэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Италийн засгийн газар хамгийн их хувьцааг нь эзэмшдэг Eni нь Оросын байгалийн хийг импортлогч Европын хамгийн том компаниудын нэг юм. Итали улс нь жилийн хийн импортынхоо 40 гаруй хувийг Оросоос хангадаг юм.

Гэвч Украины дайны нөлөөгөөр ОХУ Европ руу чиглэсэн эрчим хүчний эх үүсвэрээ илэрхий “зэвсэг” болгон ашиглаж буй нь Итали улсын эрчим хүчний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болоод байгаа билээ.

Тус улсын засгийн газрын зүгээс энэ өвлийг хий нийлүүлэлтийн хамгийн том эргэлтийн үе гэж үзэж байгаа бөгөөд импортыг солонгоруулах тал дээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаагийн зэрэгцээ "халаалтын температурыг 1 градусаар бууруулах", "халаалтын хугацааг 1 цаг бууруулах" зэрэг арга хэмжээ авч эрчим хүчний хэрэглээг танахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
4
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
202.126.90.41
   /
2022, 7 сарын 31. 14:09

Алжир дотроо мөнч том мафтай

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02