Жозеп Боррелль Европын Холбооны эрчим хүчний бодлогыг өмгөөлжээ
2022, 8 сарын 1. 10:422

Өнгөрөгч баасан гарагт Европын Холбооны Гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелль Германы Дойчэ Велле сувагт байгалийн хий, газрын тос, эрчим хүчний асуудлын хүрээнд ярилцлага өгчээ.

Ярилцлагад DW сувгийн зүгээс Европын Холбоо одоог хүртэл Оросын байгалийн хийнээс бүрэн татгалзаагүй байгаа нь дайныг санхүүжүүлж байгаа хэрэг биш гэж үү хэмээн асуусан байна.

Харин асуултын хариуд ноён Боррелль, “Бид Оросын байгалийн хийнээс ойрын хугацаанд татгалзах болно. Гэхлээ бид нэг шөнийн дотор л хийг тасалж чадахгүй. Учир нь манай холбооны зарим гишүүн орон тэдний байгалийн хийнээс маш ихээр хамааралтай оршдог. Тиймээс бид энэ хамаарлыг бууруулахаар төлөвлөн ажиллаж байна. Бидний хувьд маш богино хугацаанд 40 хувьтай байсан Оросын хийн хамаарлаа даруй хоёр дахин бууруулж, 20 хувьд хүргэж чадсан.

Та хэлэхдээ рублийн ханш чангарч байна гэж байна. Гэхдээ рубль чангарч буй нь механик нөлөөтэй хэрэг. Бид ОХУ руу бараа бүтээгдэхүүн экспортлохоо зогсоосноор тэд импортын бараа авч чадахгүй байгаа. Рублийн ханш чангарч байгаа нь эрчим хүчний үнэ өсөж байгаатай холбоотой. Гэсэн хэдий ч рубль хөрвөх чадварын хувьд сул. Тийм байхад валютын ханш өндөр байгаад ямар ч ашиггүй.

Бидний тавьсан хориг Оросын эдийн засагт маш хүчтэй цохилт өгч байгаа. Үүний нэг жишээ нь нүүрсний олборлолт, боловсруулалт, үйлдвэрлэл. ОХУ дахь нүүрсний үйлдвэрлэлийн 87 хувь, бараг 100 хувь нь зогсонги байдалд орсон” хэмээжээ.


Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
23
1
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
иргнг
64.119.21.155
   /
2022, 8 сарын 4. 16:46

яргачин Путины Орос

Зочин
202.126.90.66
   /
2022, 8 сарын 1. 11:56

Европийн холбоог вирүстэйгээ ирэх өвөл хөлдөж үхэхийг хүсье

Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59