АНУ: Hershey шоколадны үйлдвэр Сүнсний баяраар чихэр, шоколад хомсдохыг анхааруулжээ
2022, 8 сарын 1. 14:320

Христийн шашинтай орнууд жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдөр Сүнсний баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Эл өдөр хүмүүс янз бүрийн дүрд хувилан, хүүхдүүд айл айлаас чихэр цуглуулж баярладаг.

Тэгвэл Америкийн шоколадны хамгийн том үйлдвэрүүдийн нэг Hershey компани бараа бүтээгдэхүүний хангамж хүрэлцээгүй байгаа улмаас ирэх аравдугаар сард тус улсад чихэр, шоколад зэрэг амттан хомсдохыг анхааруулжээ.

Пүрэв гарагт тус компанийн гүйцэтгэх захирал Мишель Бакын хэлснээр тэд Сүнсний баярын үеэр хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадахгүй гэнэ. Улмаар амттан үйлдвэрлэлийн салбар нь цар тахал, Украины дайны уршгийг мэдэрч буй сүүлийн салбар болж байгаа юм.

Hershey компанийн хувьд тоног төхөөрөмж, хангамжаа ХБНГУ-аас татан авдаг тул ОХУ Европ тивд нийлүүлэх эрчим хүчний хэмжээгээ бууруулсан нь тэдний үйл ажиллагаанд үлэмж нөлөөлж буйг хэлсэн байна.

Сүнсний баярын үеэр амттан үйлдвэрлэдэг компаниудын ашиг эрс өсдөг бөгөөд Hershey компанийн жилийг борлуулалтын 10 орчим хувь нь жилийн энэ үед хийгддэг юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02