Үл хөдлөх хөрөнгийн хямралаас болж Хятадын банкууд 2.4 их наяд юанийн алдагдал хүлээж болзошгүй
2022, 8 сарын 2. 4:070

Хятадын банкууд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралын улмаас 2.4 их наяд юанийн ипотекийн зээлийн алдагдал хүлээх төлөвтэй байгаа талаар Bloomberg суваг орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдээлэв.

Хятадын эрх баригчдын урт хугацааны дампуурлыг таслан зогсоох гэсэн арга хэмжээ нь үл хөдлөх хөрөнгийн томоохон компаниудыг дампуурал руу түлхэж, орон сууцны барилгын ажил ар араасаа зогсонги байдалд орсны улмаас ипотекийн зээлээр орон сууц худалдаж авсан иргэд зээлээ төлөхөөс татгалзах болсон нь банкуудыг санхүүгийн хямралд хүргэж болзошгүй болжээ.

Тус мэдээнд дурдаснаар уг байдал нь зарагдаагүй олон зуун мянган орон сууцыг худалдаж авахаар сонирхож буй иргэдийн итгэлд сэв суулган, 90 гаруй хотод ипотекийн зээлээ эргэн төлөхөөс зайлсхийх тохиолдол олширч, 56 их наяд ам.доллароор хэмжигдэх Хятадын банкны системд сөргөөр нөлөөлөх вий гэх айдас түгшүүрийг үүсгээд байгааг онцоллоо.

Түүнчлэн олон улсын зээлжих зэрэглэлийн Standard & Poor's (S&P) Global Ratings агентлаг 2.4 их наяд юань буюу нийт ипотекийн зээлийн 6.4% эрсдэлд орсон гэж тооцоолжээ.

Дойче банк орон сууцны зээлийн 7-оос доошгүй хувь нь эрсдэлтэй байгааг мөн анхааруулсан байна.

Хонконгийн их сургуулийн профессор Чен Зиу “Банкууд тун хүнд байдалд ороод байна. Учир нь банкууд барилгын ыкомпаниудад төслүүдээ дуусгахад нь туслах шаардлага гарч байгаа ба эс тэгвээс өөрсдөө илүү их алдагдал хүлээхээр байгаа юм” хэмээн цохон тэмдэглэв.

Санхүү, нийгмийн тогтвортой байдлыг чухалчилдаг Хятадын эрх баригчид ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс татгалзсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж Bloomberg суваг мэдээлжээ.

Өнөөгийн үл хөдлөх хөрөнгийн хямралд маш их өртөж байгаа Хятадын банкууд тус улсын санхүүгийн тогтвортой байдлыг муутгах хүчин зүйл болж магадгүй гэж нэмж дурдсан байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04