Путин: Цөмийн дайнд ялагч гэж байхгүй ба энэ төрлийн дайн хэзээ ч эхлэх ёсгүй
2022, 8 сарын 2. 4:365

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Цөмийн дайнд ялагч гэж байхгүй ба энэ төрлийн дайн хэзээ ч эхлэх ёсгүй” гэж хэлсэн тухай Ройтерс, ТАСС агентлагууд мэдээлэв.

Ерөнхийлөгч Путин АНУ-ын Нью-Йорк хотноо орших НҮБ-ын төв байранд зохион байгуулагдаж буй 10 дахь удаагийн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, түүний хэрэгжилтийн бага хуралд илгээсэн захидалдаа, Орос улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдсэн улсын хувиар уг гэрээний үзэл санаа, агуулгыг үнэнчээр дагаж байна гэжээ.

НҮБ-ын зүгээс орон нутгийн цагаар 1-ээс 26-ны хооронд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ, түүний хэрэгжилтийн бага хурлыг зохион байгуулж байгаа ба 1969 онд батлагдсан уг гэрээ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн орон цөмийн зэвсгийг сайн дураараа хорогдуулах, бусад улс орнуудад цөмийн зэвсгийг эзэмшихийг хориглох зорилготой юм.

Уг хурал нь гэрээний хэрэгжилтийн байдлыг шалгах, сайжруулах арга хэмжээг эрэлхийлэх зорилгоор таван жил тутамд зохион байгуулдаг аж.

Украинд халдан түрэмгийлсэн ОХУ нь өөрсдийн “цэргийн тусгай ажиллагаа” хэмээн нэрлэж буй уг дайнд барууны орнууд хөндлөнгөөс оролцохоос сэргийлэхийн тулд цөмийн зэвсэг ашиглах боломжийг хэд хэдэн удаа дурьдсан нь цөмийн дайны эрсдэл Хүйтэн дайнаас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн хэмээн мэргэжилтнүүд онцолж буй билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
2
0
4
0
2
9
Сэтгэгдэл үлдээх
Нийт 5 сэтгэгдэл
Монгол
202.126.90.18
   /
2022, 8 сарын 4. 6:41

Оросууд цөмийн зэвсэгээр байнга занал хийгээд , бэлэн байдалд оруулаад , бэлтгэл сургууль хийгээд байгаа биздээ!

192.82.78.68
   /
2022, 8 сарын 2. 7:51

Ene putler ingej tsumiin zevsegiin esreg xelsen yum bolov uu daa. Xoid solongosiin mangar buduun, ene putler 2 tsumiin zevseg xayana geed delxii zanalxiileed baigaa biz dee.

202.126.88.147
   /
2022, 8 сарын 2. 16:46

Чиний амь тэр путтлерийн гарт байгааг мэдэх үү мангар пацаанаа

8 2
202.126.90.148
   /
2022, 8 сарын 2. 8:39

Тасартлаа тархиа угаалгачихсан, оюун ухаан, сэтгэн бодох чадвар гэх байхгүй муу эргүү мал байна даа, тархины тэмбүүтэй ийм хомсдолууд монголоор дүүрчихжээ

4 2
66.181.161.115
   /
2022, 8 сарын 2. 8:34

Тэнэг юм уу ялагч байхгүй гэдгийг ойлгодгүй юм уу чи

5 0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04