Үргэлжлэн орсон аадар борооны улмаас элсэн цөлийн АНЭУ-д үер болжээ
2022, 8 сарын 2. 5:360

Газар нутгийнх нь 80 гаруй хувийг элсэн цөл эзэлдэг Арабын Нэгдсэн Эмират улсад (АНЭУ) үер болж, хүмүүсийн гайхшийг төрүүлж байна.

CNN зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 31-ний өдөр мэдээлснээр, АНЭУ-ын Фүжайра, Шаржа мужид 27-ны өдрөөс эхлэн хоёр өдрийн турш хүчтэй аадар бороо орсны улмаас барилга байгууламж эвдэрч, зам гүүр хаагдах зэргээр их хэмжээний хохирол учирчээ.

Уг үйл явдлын улмаас аюултай бүс нутагт байсан 800 гаруй хүнийг аварч, 4000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. АНЭУ-ын засгийн газрын зүгээс одоогийн байдлаар нийт долоон хүн, түүний дотор ази иргэд нас барсныг зарлав.

АНЭУ-ын засгийн газрын зүгээс иргэд, оршин суугчдыг гадагш гарахаас зайлсхийж, зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажилдаа явахыг зөвлөж байгаа аж. Түүнчлэн тус улсын засгийн газар “Түүхэн дэх хур тунадасны хэмжээгээр долдугаар сард ийм их бороо орсон нь сүүлийн 27 жилд анх удаа болж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Үүний зэрэгцээ үерийн улмаас орон сууцны барилга байгууламжуудад цахилгаан тасраад байгаа ба сүүлийн өдрүүдэд үргэлжилж буй хэт халалтыг иргэд ямар нэгэн сэрүүцүүлэх төхөөрөмжгүй өнгөрүүлж байгаа аж. Одоогийн байдлаар тус улсад өдөртөө 40 хэмээс дээш халж байгаа гэв.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
3
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52