Бритиш Эйрвэйс компани Хитроу нисэх буудлаас богино зайд нисэх онгоцны билет худалдаагаа зогсоожээ
2022, 8 сарын 2. 10:180

Их Британийн үндэсний агаарын тээвэрлэгч Бритиш Эйрвэйс компани энэ сарын 8-ны өдрийг хүртэл Хитроу нисэх буудлаас богино зайд нисэх онгоцны билет худалдаагаа зогсоожээ.

Үүний гол шалтгаан нь Их Британийн хамгийн том нисэх буудал Хитроу ажилчдын хомсдолоос үүдэн өдөрт хүлээн авах зорчигчдынхоо тоог хязгаарласантай холбоотой юм.

Улмаар Бритиш Эйрвэйсийн авч хэрэгжүүлэх болсон арга хэмжээ нь дотоодын болон Европын нислэгүүдэд хамаарах гэнэ.

Коронавирусийн цар тахлын үеэр дэлхий дахинаа агаарын тээврийн салбар уналтад орж, аялал жуулчлалын салбар зогсонги байдалд шилжсэнээр нисэх онгоцны буудлууд орон тооны цомхотгол хийсэн нь цар тахал намжиж, аялал жуулчлал сэргэхэд ажилтны хомсдолд хүргэсэн юм.

Хитроу нисэх буудлын хувьд дээрх шалтгааны улмаас өнгөрөгч сард өдөрт хүлээн авах зорчигчийн тоондоо хязгаар тогтоосон бөгөөд урьд өдөрт дунджаар 140000 зорчигч хүлээн авдаг байсан бол ирэх сарын 11-ний өдрийг дуустал өдөрт хүлээн авах зорчигчийн тоог 100000-д хүргэж бууруулсан байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04