Дмитрий Песков: Норд Стрийм шугамын турбины эргэн тойрон дахь асуудлыг барууныхан зохиомлоор хүндрүүлж байна
2022, 8 сарын 2. 11:380

Даваа гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Норд Стрийм шугамын турбиныг тойрсон асуудлуудыг барууныхан зохиомлоор хүндрүүлж байгаа тул ОХУ-ын талаас асуудлын хүрээнд хийж чадах зүйл өчүүхэн гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, “Надад Норд Стрийм шугамын турбины засвар хийгээд ажиллах хүчин чадлын хязгаарын хүрээнд нэмж хэлээд байх зүйл алга. Газпромын зүгээс бодит байдлыг танилцуулсан. Хийн шугамд нэн даруй засварлах шаардлагатай гэмтэл гарсан бөгөөд хориг гэж нэрлэгдсэн хууль бус хязгаарлалтуудаас улбаалан зохиомол хүндрэлүүд тулгарч байна. Энэ асуудлын хүрээнд ОХУ-ын талаас хийж чадах зүйл тун өчүүхэн” гэсэн юм.

Норд Стрийм шугамын хувьд өнгөрөгч зургаадугаар сарын дундаас нийт хүчин чадлын ердөө 40 хувиар ажиллах болсон бөгөөд хийн турбиныг сольсон ч хүчин чадлын 20 хувиар ажиллах болсон билээ. Улмаар ОХУ-ын Европ тивд нийлүүлэх хийн хэмжээ эрс буурч, Европын Комиссын зүгээс ОХУ-ыг байгалийн хийг зэвсгийн журмаар ашиглаж байна гэж буруутгаж байгаа юм. Харин ОХУ-ын талаас барууны орнуудын тавьсан хоригоос үүдэн тэд хийн шугамын үйл ажиллагааны хүрээнд шаардлагатай засвар, үйлчилгээг тухай бүрд нь авч чадахгүй байна гэж мэдэгдэж байгаа билээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
0
1
4
2
4
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02