Тапатрип болон Travelport компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар хамтран ажиллах гэрээ байгууллаа
2022, 8 сарын 2. 14:160

Нислэгийн тийз, зочид буудал, аялал, орон нутгийн автобус, галт тэрэгний тийзийг нэг дороос захиалах үйлчилгээ үзүүлэгч Тапатрип Эжэнси ХХК нь Travelport компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартай 2022 оны 08-сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Travelport нь Их Британийн Лондон хотод төвтэй бөгөөд 180 гаруй оронд 3700 гаруй ажилтантай, нийтдээ дэлхий даяар 64,000 орчим агент хэрэглэгчтэй, 400+ агаарын тээврийн компаниуд, 650,000 зочид буудал болон хямд өртөгт нислэгийн компаниудын мэдээллийн сантай, аялал жуулчлалын экосистемийг хялбарчлах, инновацийг дэмжихэд гол анхаарлаа хандуулдаг компани юм.

Тапатрип компанийн хувьд аяллын бүх бүтээгдэхүүнийг онлайнаар борлуулдаг дотоодын анхны Травел тек компани бөгөөд Монгол залуусын эрдэм мэдлэг ур ухаанаар бүтээгдэж тасралтгүй хөгжиж байдгаараа ялгардаг. Та Тапатрип аппликэйшнийг гар утсандаа суулгаснаар орон нутгийн болон олон улсын бүх чиглэлийн нислэгүүд, дотоод гадаад аялал, зочид буудал захиалга, хот хоорондын автобус, галт тэрэгний суудал захиалга зэргийг маш хялбараар бас дээр нь урамшуулалтайгаар захиалж авах боломжтой юм. 2021 оны 7-р сард үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш аялах зорчих үйлчилгээний салбарт маш амжилттай ажиллаж байгаа билээ.

Travelport нь 2021 онд брэндээ бүрэн шинэчилж, өвөрмөц өөрийн гэсэн онцлогтой инновацлаг системээ "Travelport+" нэртэйгээр хэрэглэгчиддээ хүргэж байгаа. Энэхүү аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч нэгдсэн платформ нь нислэг, галт тэрэг, зочид буудал, машин түрээс, аялал зэрэг бүх захиалгыг түгээх хамгийн сүүлийн үеийн технологийн систем билээ.

Хамтран ажиллах гэрээний хүрээнд Тапатрип нь "Travelport+" системд нэгдэх бөгөөд ингэснээр олон улсын аялал жуулчлалын компаниудтай хамтын ажиллагааны үүд хаалгыг нээж дотоодын хэрэглэгчид маань дэвшилтэт технологийг дэлхийтэй хамт хэрэглэж, эх орондоо үр шимийг нь хүртэх боломжтой болж байгаа юм.

Travelport нь Европын гурван томоохон агаарын тээврийн групптэй (Air France-KLM, International Airlines Group (IAG) болон Lufthansa Group) NDC контент дамжуулах гэрээ байгуулсан анхны, цорын ганц системийн компани (GDS) бөгөөд American Airlines, Emirates, Qantas, Singapore Airlines зэрэг дэлхийн 16 гаруй агаарын тээврийн компаниудтай NDC холболтоо өргөжүүлсээр байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02